19-тэй залуу ээжтэйгээ маргалдсан уурандаа муурын зулзагыг амьдаар нь гал руу шиджээ
Нийтэлсэн: 2017-04-14 10:33:23
.jpg)
Лейс Элгар хэмээх энэхүү 19 настай залуу ээжтэйгээ хэрэлдээд гэрээсээ гарч архи ууж согтуурхжээ. Тэгээд төрөөд хэдхэн хонож байгаа муурын зулзагыг барьж аван өшиглөж цохин дэвсэж хана руу хүртэл шиджээ. Дараа нь гудамжинд гал асаагаад дүрэлзсэн гал руу шидсэн байна. Азаар амжиж ирсэн цагдаа нар амьдаараа шарагдах шахсан зулзагийг аварчээ. зулзагийн нуруу нугарч бараг бүх яс нь үйрч бяцарчээ. Мөн аймшигтай түлэгджээ. Хэдийгээр мал эмнэлэгт яаралтай хүргэсэн ч сэхсэнгүй. Шүүхээс зэрлэг залууд 12 долоо хоногийн хорих ял оноож гэрийн тэжээмэл амьтан тэжээхийг нь 10 жил хоригложээ. Үүнийг хэтэрхий хөнгөн шийтгэл хэмээн амьтан хамгаалагчид эсэргүүцсэн байна.
.jpg)
НУУЦ.мн
