Нууц мэдээллийн уурхай

Үзмэрчийн үгэнд итгэн булшинд орж үхлээ хүлээн хэвтэж байсан өвгөнийг аварчээ

Нийтэлсэн: 2017-04-14 09:43:40

People.cn-д мэдээлснээр Хятадын Шаньси мужийн нэгэн үзмэрч 72 настай өвгөнийг “зөн билэг”-тээ итгүүлэн амьдад нь булшинд хийх шахсан байна. Сян Чаоцзе хэмээх өвгөн сүүлийн таван жил ходоодны хорт хавдраар зовж тарчилжээ. Энэ хугацаанд нутгийн нэгэн үзмэрчид эмч нараас илүүтэй итгэн өөрийгөө даатгаж явсан гэнэ. Бүтэн таван жилийн эмчилгээний дараагаар байнга ирдэг өвгөнөөс залхсан үзмэрч 2-р сарын сүүлээр нэг удаа "үзэхдээ" ирэх сарын 23-нд  буюу 2017 оны 3-р сарын 23-нд үхнэ хэмээн айлджээ. Итгэж биширдэг үзмэрч нь айлдсан тул өвгөн бодож санах зүйлгүйгээр үхэлдээ бэлдэж эхэлсэн байна. Тэрээр тосгоныхоо хажуугийн ууланд нүх малтаад агуй хэлбэртэй булш бэлджээ.

Мөн үр хүүхэд ач зээ нартаа үзмэрчийн хэлсэнийг дамжуулж үлдсэн жаахан хөрөнгө газраа нэр заан хувааж өгсөн гэрээслэл бичжээ. Тэрээр хоёр хүү нэг охинтой агаад хүүхдүүд нь тоглоом тохуу болгож харин ч эмчилгээгээ тасаллаа хэмээн зэмлэсэн байна. Гэсэн ч охин нь үхэх өдөр буюу 3-р сарын 23-нд аавындаа зориуд ирж шалгаж үзэхээр шийджээ. Гэрт нь иртэл хэн ч байсангүй. Охин нь тэр дороо тосгоныхон болон цагдаад мэдэгдэж аавыгаа эрж хайсаар өнөөх агуйн булшийг нь олжээ. Цагдаагийнхан амыг тагласан чулууг зайлуулж дотогшоо орох гэхэд явж байгаа хүнд тээг боллоо хэмээн тосгоны хөгшчүүд эсэргүүцэж саад хийсэн байна. Гэсэн ч охины шаардлагаар тосгоны захиргааны ажилтан амыг нь нээхэд Сян өвгөн амь голтой байжээ.

Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Үзмэрчийн айлдсан үхэх өдрийн өмнөх орой нь тэрээр агуйн булшиндаа ирж дотор талаас нь чулуугаар бөглөөд үхлээ хүлээн хэвтжээ. Гэсэн ч даарч хөрж бас агааргүйдсэн тул ухаан алдан унажээ. Азаар тусламж цагаа олж ирсэн агаад үүнээс хойш үхнэ гэж зүтгэлгүйгээр эмчилгээгээ үргэжлүүлнэ гэж амлажээ. Мөн үзмэрчийнхээ эсрэг гомдол гаргахаас татгалзсан гэнэ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших