Нууц мэдээллийн уурхай

МҮОХ-ны чуулганг тойрсон "өшөө авалтууд" буюу 1-р хүний Олимпизмын карьерын эхлэл

Нийтэлсэн: 2017-04-14 01:11:47

Манай цэцэн цэлмэг ерөнхийлөгчийг албаа өгсөний дараа НҮБ-д ажиллана гэдэг яриа өнгөрсөн жилийн алдарт АСЕМ-ийн дараа гарсан. Гэсэн ч худлаа аж. Эрхэм ерөнхийлөгчтөн энэ удаадаа л дэлхийн парламентийг зүглэхгүй харин Олон улсын олимпизмын хөдөлгөөнд хүчин зүтгэхээр шийджээ. Үүнийг саяхан болж өнгөрсөн Д.Загсүрэнгийн үнэмлэхүй ялалттай МҮОХ-ны 7-р чуулганы хөшигний цаана болсон үйл явдал харууллаа. Энэ удаад гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан ерөнхийлөгч 82 саналаар ялж гайхалтай амжилт үзүүлсэн. Олон нийт ч цочирдсон. Тэгвэл энэ ялалтын цаана нэг хүнийг ОУОХ руу зүтгүүлэх бас нэг хүнийг МҮОХ-н ерөнхийлөгч болгохоос гадна дарагдадгүй нэг нөхрийг спортын салбарт нь нам дарах гэсэн нарийн ажиллагаа явагдсан гэхэд болно. Д.Загдсүрэнгийн гол өрсөлдөгч нь экс гишүүн, Буудлагийн холбоог тэргүүлдэг Э.Мөнх-Очир байсан. Тийм ч учраас бүх гол цохилт найраа түүн рүү чиглэсэн гэхэд болно. Дээр суудаг хүнийг ОУОХ руу зүтгүүлэхийн тулд Д.Загдсүрэн суудалдаа ахин суух нь хамгийн чухал байсан. Ерөнхийлөгчийн гарын хүн гэдэг залуу хөлбөмбөгийн холбоог тэргүүлдэг. Өдгөө том цэнгэлдэх барих том төслийн ажил нь жигдрээд явж байна. Үүнээс харахад хөлбөмбөгийн холбоо нь хуучин ерөнхийлөгчийг улираахын төлөө явах нь ойлгомжтой. Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэг далд түлхүүр “тоглогч” нь офшорт холбогдсон Сү.Батболд байсан. Хүү нь дэд ерөнхийлөгчид зүтгэж байсны хувьд хүүгийнхээ төлөө яваагүй гэхэд хэн ч итгэхгүй.  Чуулганы төлөөлөгчдийн өдгөө ил болсон яриагаар дээр суугаа хүн болон хүүгээ зүтгүүлж байгаа эрхэм хоёр санаа зорилгоо нэгтгэсэн гэнэ. Үүнийг чуулганы өмнөхөн Сүй.Батболдын хүүгийн тэргүүлдэг Бадминтоны холбооны өргөдлөөр нэр дэвшигчдийн нэг болох Ч.Бат-Эрдэнийг хасах гэж оролдсонийг ухаад ойлгоход л болно. Харин Э.Мөнх-Очирт ингэж ил цагаан дээрэлхүү хандаж болохгүй. Тэрээр хүчтэй өрсөлдөгч тул  учраас хүчтэй хүмүүс л цаагуураа нэгдэж байж унагаж чадах байсан. Гэхдээ хүчтэй хүмүүсийн зарим нь дээрхи хоёр шиг Олимпизмд өөрийн төлөөллөө улираах бас оруулах гээгүй. Харин улстөрийн тавцанд буцааж оруулахгүй гэсэн өмнөх тооцоондоо “шатсан” хүмүүс байсан.  Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ тоглоомд бас л оролцсон гэнэ. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд  ганц чадсан хүн нь Э.Мөнх-Очир байсан гэдэг. Тухайн үед бодит явдлыг дэлгэсэн шуугиант  ярилцлага нь олон сонгогчийг аваргаас нүүрээ бууруулахад хүргэсэн.  Мөн шадар сайд У.Хүрэлсүхийн нөлөө гар ч оролцсон гэнэ.  НАМЗХ-ны ерөнхийлөгчид ялагдаж явсанаас эхлээд гишүүн байхдаа ч зодолдож байсан гээд хэзээний Э.Мөнх-Очиртой таардаггүй. Хэрвээ Олимпийн хороог тэргүүлээд эхэлбэл нэр нөлөө нь өсөж эргээд намын залуусыг нь ч бужигнуулж мэдэх эвгүй нөхөр тул дээшээ л гаргахгүй байх нь чухал. Д.Загдсүрэнг ахин нэр дэвшихээ зарласнаас нь хойш Асашёрюү Дагвадорж, “Жэнко” Х.Баттулга нарын нэр хүндтэй, спортдоо хүчтэй нөлөөтэй эрхмүүд шууд эсэргүүцсэн. Спортын томчууд нь эсэргүүцэж байхад Д.Загдсүрэнг унана хэмээн олон нийт хүлээж харж байсан. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон. Учир нь спортын эсэргүүцэгч томчуудаас илүү хүчтэй нөлөөтэй хүмүүс цаагуураа Загдаагийн гол өрсөлдөгчийн эсрэг нэгдсэнээр л олон нийтийг гайхшруулсан бас гонсойлгосон сонголт МҮОХ-ны 7-р чуулган дээр болсон юм.
 

 

НУУЦ.мн

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших