Нууц мэдээллийн уурхай

Өмнөд Солонгосд эхийн үүргээ биелүүлдэггүй монгол эмэгтэйг шалгаж эхэлжээ

Нийтэлсэн: 2017-04-13 06:44:09

Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж,  35 настай Монгол эмэгтэй А-г шалгаж эхэлжээ. Тэрбээр есөн сарын өмнө тус дүүрэгт нүүж ирсэн юм байна. Түүний 12, 13-н настай хоёр хүүгийн сурдаг сургуулийн багш, удирдлагууд нь эдгээр хүүхдүүд хичээлээ олон удаа тасалж, хиртэй бохир хувцас өмсч, гэдэс өлсгөлөн байхыг анзаарсан ажээ. Сургуулийн удирдлага энэ тухай дүүргийн цагдаагийн газарт хандаж "Манай сургуулийн сурагчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл эцэг, эхийн асран хамгааллыг авч чадахгүй байх магадлалтай байгааг шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан байна. Ингээд хүүхдүүдийн гэрт цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш болон дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд очиж, бодит байдалтай газар дээр нь танилцсан байна. Шалгалтын явцад Монгол эмэгтэй А нь архидан согтууруулах ундааг байнга хэрэглэдэг бөгөөд 12, 13-н настай хоёр хүү болон 4-н настай охиноо орхин хэдэн өдөр гэртээ очилгүй архидан согтуурдаг байсныг илрүүлжээ. 3 хүүхэд нь хог новш, жоом зэргээр дүүрсэн эмх замбараагүй хогон дунд амьдарч байсан бөгөөд ээж нь гэртээ ирээгүй үед хичээлдээ явдаггүй байсан байна.  Кёнги дүүргийн цагдаагийн газраас Монгол эмэгтэйг үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн бол дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд түүний гэр бүлд нийгмийн халамж үзүүлэх, эдийн засгийн хувьд тусалж дэмжих, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших