Нууц мэдээллийн уурхай

Дорноговийн Засаг дарга Т.Энхтүвшин намчирхаж ялгаварлахын дээд жишээг үзүүлж байна

Нийтэлсэн: 2017-04-13 02:28:48

УИХ-ын болсон орон нутгийн сонгуульд илт давуу ялсан МАН ялалтандаа сэтгэл ханалгүй нэг дүүрэг, нэг сумын Засаг даргын суудлын төлөө ч үхэн хатан тэмцэлдэж байна. Хөдөөд Сүхбаатар аймаг, хотод Баянзүрх дүүргийг дурдаж болно. Баянзүрхийн Засаг даргыг хүчээр ааглаж авах гээд  хотын дарга нь өөрө онигооны баатар болоод дууслаа. Илт давуу ялсаны хувьд цөөн ялалттай сөрөг хүчнээ хүлээн зөвшөөрчих улстөрийн соёл тэвчээр тэдэнд алга.  Су.Батболд нь дүүргийн Засаг даргыг намдаа хүчээр авах гэсэн шиг Дорноговийн Засаг дарга Т.Энхтүвшин нь сумын удирдлагыг бас авах гэж намчирхал ялгаварлан гадуурхалтын дээд жишээг үзүүлж сууна. Тус аймгийн Айраг суманд АН ялсан нь сонгуулийн бодит дүр дүн юм. Сумын ИТХ-ын 21 суудлын 16 нь авсан. Улмаар 2016 оны 11-р сарын 2-ны өдөр анхдугаар хуралдаанаа хуралдуулж 01/04 дүгээр тогтоолоор төлөөлөгчдийн 70 хувийн санал авсан С.Ганбаатарыг  сумын Засаг даргад томилуулахаар тогтож, холбогдох тогтоолыг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд хүргүүлжээ. Сар гаруйн дараа нэр дэвшигч болон ИТХ-ын дарга хоёрыг  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нь өрөөндөө дуудаж улстөрийн тулгалт хийжээ. Намчирхагч Засаг даргатай хамт  аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Бүрэнбат нар байсан аж. Н.Бүрэнбат нь МАн-ын гишүүн, аймгийн ИТХ-д Айраг сумаас сонгогдсон. Засаг даргатан С.Ганбаатарыг сумын орлогч дарга бол, МАН-ын бодлогоор ингэж шийдсэн, би хэдийгээр аймгийн Засаг дарга ч аймгийн Монгол Ардын намын дарга, манай тэргүүлэгч, намын гишүүд нэгэнт шийдсэн гэж тулгажээ. АН-ын хоёр ч сумын ард түмний сонголтыг үндэслэн хүлээн авахгүй гэдгээ илэрхийлжээ. Ийнхүү дараа Ардын намыхны “зөвшилцөл” гэж нэрлэсэн уулзалт нь санаснаар нь болсонгүй. Нэгэнт амаар хэлээд болоогүй тул хүчээр авахаар шийдэж боож хааж эхэлжээ. Сумаас ирүүлсэн бичигт хару өгөхгүй болохоор нь ИТХ-ын 2-р хуралдааны тогтоолыг явуулсанд эхний бичигт хариу өгөөгүй байхад ахин тогтоол явууллаа гэсэн хариу өгөөд таг болжээ.Т.Энхтүвшин нь ийнхүү удааж “мартагнуулж” байгаад он гармагц сумын ИТХ-ээс нэрийг нь дэвшүүлээгүй Л.Мөнхжаргалыг Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамж гарчээ. Аймгаас өнөөх Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан комисс ирж ажлыг хүлээлцүүлсэн гэнэ.  Ингэж МАН энэ суманд төрийн эрхийг дээд даргын шийдвэрээр хүч түрэн авчээ. Хууль ёсны сонгуулийн үр дүн, сумын иргэдийн сонголт тэдэнд юу ч биш болж. Харин ч өөрийн талын хүнийхээ хуурамч бичиг баримтыг  2016 оны 12-р сарын 23-ны өдрийн Б/2079 тоотоор  аль хэдийн АТГ руу явуулж дүгнэлт гаргуулаад авчихсан байжээ. Ардын намыхан газар сайгүй хүч түрж хүчээр ааглаад эхэлжээ. Гэтэл ийм занд ард түмэн дургүй. Т.Энхтүвшингийн намчирхсан ялгаварлалтаас болж дорноговьчуудын дийлэнхи хэсэг нь ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын талд саналаа өгөхөөр эргэж байна.

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 3
  1. zochin /202.72.245.70/ 2017-04-19 06:13:55

    YNEN.ARAI L DENDUU.ZASAG TURGUI YUM SHIG ZAGNAJ BAIGAAG HARJ BAIGAA IRGED DENDUU HULCENGUI BN.ta nar ene hune erguulj tat.zasgiin gazar hy******taa hiigeechee.buh zuild namiin uzlert handaj bn.

  2. иргэн /202.179.24.206/ 2017-04-21 16:05:42

    Ёстой хохин л гэж хэлэхээс өөр үг***га.Дорноговьчууд их улс төржих дуртай хүмүүс салхи шуурга шигээ хаашаал бол хаашаа холборомтгой ард түмэн

  3. зочин /202.179.24.206/ 2017-04-21 16:08:21

    Эвгүй гар даа ХуЖИН Таву царайлсан

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших