Нууц мэдээллийн уурхай

Татвар нэмэх саналыг ОУВС бус Сангийн яам боловсруулж оруулжээ

Нийтэлсэн: 2017-04-13 01:17:23

Энэ долоо хоногийн шилдэг хууралт ийнхүү баригдлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн төсвийн тодотголыг хэлэлцэх үед чуулганы танхимд хэлдэг ганц үг нь “ОУВС зөвлөсөн, ОУВС шаардсан” байлаа. Энэ үгээр олон чурал асуултуудыг хаасан. Тэр тусмаа долоон төрлийн татвар нэмэх, хүүхдийн мөнгө хасах асуудлууд Засгийн газрын оруулж ирсэнээр батлагдлаа. Харин хүххдийн мөнгийг хасуулахгүй байх, дэд сайдуудыг цомхотгох нь унаснаар иргэдийн хүлээлт талаар болсон. Төсвийн тодотгол мөнгөний бодлогийг ОУВС-гийн шаардлагад нийцүүлэн хийснээ Сангийн сайд нуугаагүй. Зээл авахын тулд, хөтөлбөрт хамрагдахын тулд аргагүй үгийг нь дагалаа хэмээн байнга ам таглаж байсан. Гэсэн ч худлаа байжээ. Дээрх олон асуудлыг тэр тусмаа татвар нэмэхийг Засгийн газар өөрөө санаачилсан болохыг ОУВС-н суурин телеелегч Нийл Сакер баталжээ.

Тэрээр  “танай Засгийн Газар еерсдийн боловсруулсан татвар нэмэх бодлогоо бидэнд санал болгож танилцуулсан”гэсэн байна. Ийнхүү Сангийн сайдтан хоёрхон алхамын газар худлаа хэлээд баригдлаа. Хүүхдийн мөнгийг хассан атлаа сайдуудын багцыг тэрбум тэрбумаар нь нэмлээ. Татвар нэмсэн атлаа ямар ч хэрэггүй дэд сайдуудыг цөөлсөнгүй. Ийнхүү хүүхдийн мөнгө хулгайлж намын нөхдөө “тэжээдэг” тогтолцоогоор ахин нэг жил явах нь...Харин энэ өдрүүдэд намых нь генсек Д.Амарбаясгалан нь “өнөөдөр Монгол Ардын Нам хариуцлага ёс зүйг манлайлах шаардлагатай байна” хэмээн гоё үг хэлээд сууж байгаа нь бодит байдалтай ерөөсөө нийцэхгүй нь гачлантай.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. tebe /202.131.231.245/ 2017-04-13 18:44:57

    тэтгэвэр нэмбэл ард түмэн босох болно

  2. Irgen /211.36.140.122/ 2017-04-14 00:42:05

    Zevuun gar ve

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших