Нууц мэдээллийн уурхай

Тамхины хааныг эхнэр нь 7 хоногт 4 хүүхэнтэй амраглахыг нь зөвшөөрчээ /14+/

Нийтэлсэн: 2017-04-12 09:13:00

Австралийн  тамхины үйлдвэрлэлийн хаан гэгддэг Трэверс Бейнонд хорвоод хосгүй шинэлэг үзэлтэй эхнэр таарсан тухай Ocean Road сэтгүүлд бичжээ.  Түүнийг Тейша Бенон гэдэг агаад тэд 2011 онд гэрлэж өмнөх гэрэлтийн хоср хүүхэд дээрээ нэмж ахин хоёр хүүхэдтэй болсон байна.

Тамхины хаан эхнэртэйгээ анх 2009 онд Candy Shop гэдэг эдлэнгийхээ нээлтийн үдэшлэгийн үеэр танилцаж өгзөгнийх нь талаар хэдэн аятайхан үг хэлээд авчээ.

Эхнэр Тейша нь нөхрөө өөр эмэгтэйчүүдтэй  хуваалцахдаа сэтгэл харамгүй байдаг тухайгаа сэтгүүлд мөн ярьсан байна.


-Угаасаа нөхөрд маань зөндөө хүүхнүүд байдаг байсан. Тэд ирээд хэдэн долоо хоног болоод л явахад оронд өөр хүүхнүүд ирдэг. Манай нөхрийн цахим хуудсанд ороод хар л даа...бөөн эмэгтэйчүүдийн зураг бий. Тэгээд л би эвлэхээр шийдсэн. Олон л нууц амрагтай байг, гэхдээ эхнэр нь ганцхан би юм чинь-
Тамхины хаан ч эхнэрийнхээ яриаг баталжээ.


-Ер нь оройдоо миний оронд 3-4 хүүхэн байдаг. Заримдаа өглөө болтол цурам хийхгүй “ажиллах” нь бий-
Тэдний энэхүү задгай амьдрал Бейноныг хамаатнуудаас тусгаарлажээ. Тамхины хааны аав ээж хоёр нь 2015 онд  A Current Affair гэдэг нэвтрүүлэгт орохдоо Candy Shop эдлэнг нь завхарсан хүмүүсийн орогнодог сэжиг бүхий бузар газар гэж Австрали даяар муулсан удаатай.

Тэнд болдог явдлаас жигшээд ээж нь одоо болтол зээ нартайгаа уулзаж чадахгүй байгаа гэжээ.
-Би зээ нараа тэвэрч үзээгүй. Яагаад гэвэл тэнд болдог бусармаг завхай явдлууд манай удам судрыг бузарлаж аав ээж хүүхдүүд, ах дүү хамаатнуудыг муудалцуулсан-


Гайхалтай нь энэ үед Тейша нөхрөө өмөөрч хадмуудтайгаа муудалцжээ. Тэрээр өөрийн Instagram дахь  Candy Shop эдлэнгийн хуудсанд тайлбар бичсэн ч удалгүй тамхины хааны эхнэрээ болон өөр нэг бүсгүйг нүцгэлээд дөрвөн хөллүүлэн мөлхөж байгаа зураг цацагдаж ахин бөөн шуугиан дэгдээсэн.Тэр бүсгүйг Кирсти Энгельманн гэдэг байжээ. Зураг нь цацагдсаны дараа тэрээр бүр Австралиас явахад хүрчээ.


-Би нууцаар зураг авсанд маш их уурлаж зэвүүцсэн. Үнэндээ би зураг авахуулах гэж нүцгэлдэг тийм хүүхнүүдийн нэг биш-
Кирсти Энгельманн  ийм мэдэгдэл хийгээд явсаны дараа тамхины хаан орных нь хүүхнийг тодруулах гэж бүр сонгон шалгаруулалт хүртэл явуулсан тухай цахимаар шуугиж байжээ. 

Завхай зайднаараа алдартай эр хэрхэн баяжиж тамхины хаан болсон нь сонин. Тэрээр 1972 онд Мельбурнд төрж эцэг эхээсээ тамхины FreeChoice гэдэг үйлдвэрийг нь өв залгамжилж авчээ. Өдгөө Австрали даяар борлуулалтын  200 гаруй салбартай гэнэ. 

Хүүхэд насандаа “Христ бидний амьдрал” гэдэг уриатай, хатуу дэг журамтай Clairvaux College гэдэг коллежид сурч төгссөн ч Ертөнцийн эзний сургаалиас юу ч сурсангүй.

Дараа нь нэг хэсэг мэргэжлийн хөлбөмбөгчин болох гэж үзсэн ч нуруундаа гэмтэл аваад бүтэлгүйджээ. Үүний дараа л загвар өмсөгч болохоор сэтгэл шулуудсан байна. Энэ сонголт тун зөв болжээ.

Амьдралых нь од нь гийж загварын ертөнцөд нэрд гарч удалгүй Европ, Америкт ч танигдаж эхэлсэн. Levi’s, Moschino, Valentino, Canali, Paul Smith, Calvin Klein-ы загваруудыг өмсөж нүүр царай нь болж сурталчилгаанд нь зураг авахуулж явжээ.

1991 онд дэлхийн мисс болж байсан  Нинибет Леаль гэдэг венесуэл бүсгүйтэй гэрлэж хоёр ч хүүхэдтэй болоод салжээ. Дараа нь одоогийнхоо эхнэртэй сууж ахин хоёр хүүхэдтэй болсон байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших