Нууц мэдээллийн уурхай

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж өмнө нь Хятадад очсоноо өөр үндэслэлээр тайлбарладаг ч маш ноцтойй мэдээлэл яваад байна

Нийтэлсэн: 2017-04-12 05:36:04

“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр: Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бид МАН-ын дарга,  ТЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуравт шаардлага хүргүүлсэн.  Энэ ямар учиртай юм гэхээр Та бүхэн харсан байх. “Мэдээ.мн” гээд сайт дээр  “Хурц хуулийнхныг хуурсаар байх уу” гэсэн нийтлэл гарсан. Энэ мэдээлэл дээр УИХ-ын гишүүн, сүүлийн 30 жил шахам хуулийн салбарт бодлого тодорхойлж байсан нэгэн эрхмийг гадаадын тагнуулын байгууллагад элссэн гэдэг маш ноцтой яриаг генерал Баатар гэдэг хүн яриад байна ш дээ.  Хаана байна аа, тэр  хууль хяналтын байгууллага, шударга шүүх.. Хаана байгаа юм бэ тэр улстөрчийн ёс зүй . Өнөөдөр өөрийнхөө тагнуул мөн бишийг  нотолж чадаагүй байж шударга ёс яриад сууж байх нь хэр зохимжтой юм. Өнгөрсөн хугацаанд Нямдоржийг гүтгэсэн гэдэг нэг ч юм байхгүй байгаа нь хамгийн сонин. Харин төрийн нууц задруулсан гэх хэргээр Баатар гэдэг генералыг аваачаад хорьж байсан. Та нар энэ мэдээллийг аваад үзээрэй. Хятадын нэгэн эмэгтэйгээс боодолтой мөнгө авсан гэнэ. Хаа байгаа тэр 1992 оны явдлыг одоо нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй ш дээ. Би хуульч хүний хувьд Монголын төрд гадны тагнуул шургасан гэдэгт итгэж явдаг.  Монгол хүн өнөөдөр өөртөө итгэлгүй болсон. Энэ их баялгийг гадагш нь зөөж байна. Ийм баялагтай байгаа хэрнээ бид яагаад ядуу амьдарч байна. Яагаад цөөн хэдэн хүн хагартлаа баяжчихаад төрийн эрх мэдэл рүү зүтгээд байгаа юм. 

Та нар Нямдоржийг Гүндалайтай маргалдаж байхыг мэднэ. Гүндалай хүн гүтгэсэн үү, аль эсвэл Нямдорж эх орноосоо урвасан уу гэдэг асуудал нэг нь онц хүнд гэмт хэрэг, нөгөө нь хүндэвтэр гэмт хэрэг. Хэрвээ Монгол Улсад шударга шүүх байсан бол хэн нэг нь заавал ял авах байсан байхгүй юу. Гэтэл хэн нь  ч ял аваагүй. Харин Баатар генералыг шоронд аваачаад хийчихсэн. Монгол төрийн өндөр албан тушаалтан гадаад оронд айлчилсан бол тайлан гаргаж өгөх ёстой. Ийм тайлангаа гаргаж өгөөгүй. Тэгэхээр одоо бүгдээрээ асуудалд бодитой ханддаг болоё оо гэж уриалмаар байна. Тавдугаар сарын 29-нийг хүртэл яагаад шүүх шударга биш байгаа юм гэсэн асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохиох юм.  Манайхан улстөржлөө гэдэг. Гэтэл одоо бүгдээрээ улстөржих цаг. Аливаа зөв бурууг бүгдээрээ ярилцах цаг болоод байна.

Баатар генерал ярилцлагадаа “Нямдоржийн Хятадын тагнуулын асуудлыг шалгаж өгөхийг хүсч прокурорт өргөдөл гаргасан. Тэндээс  энэ асуудлыг Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Гэтэл тус газрын дарга Хурц Нямдоржтой нутаг ус нэг гээд энэ асуудлыг шалгах бодолгүй байгаа бололтой. Тэгэхээр ТЕГ-ын дарга  ажлаа шударгаар хийгээч ээ. Үнэхээр Хятадын тагнуулын байгууллагад элссэн юм уу, үгүй юу, тэр 40 хэдэн хуудас материалыг улсын нууцын зэрэглэлээс гаргаж байгаад олон нийтэд мэдээллэх хэрэгтэй  Сая Зоригийн хэргээс шаардлагатай хэсгийг нь нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд мэдээллээ. Тэгэхээр ийм боломж байгаа биз дээ. Нямдорж гэдэг хүнийг эх орноосоо урвасан гэх яриа 1992 оноос эхлээд л яригдлаа ш дээ. Тэр хүн бол зүгээр нэг Бат-Ялалт биш шүү дээ. Хууль зүйн сайд байсан, УИХ-ын гишүүнээр өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа хүн ш дээ. Гишүүн байхдаа Хятад улсад зорчсон, очсон шалтгаанаа дандаа өөр үндэслэлээр тайлбарладаг, тэнд архи уугаад согтсон тасарсан гээд энэ дунд чинь маш ноцтой ноцтой мэдээлэл яваад байна” гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших