Нууц мэдээллийн уурхай

Ч.Хүрэлбаатар: Бүгдээрээ ичиж амьдрах хэрэгтэй

Нийтэлсэн: 2017-04-12 05:22:12

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төсвийн тодотголд шинээр обьект барих, шинэ хөрөнгө оруулалт тавих зардлыг тусгахгүй” гэдгээ илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эсрэг байр суурь барьж буйгаа мэдэгдсэнд Ч.Хүрэлбаатар дарга “Ц.Даваасүрэн чамайг төсөв барьж байх үеийнх шиг энэ төсвийг дампууруулахгүй. Чиний бурууг засах гэж оролдож байна” гэсэн юм. Гэвч санал хураах үед сайд нарын зардлыг бууруулах ажлын хэсгийн санал дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Үүнд Ч.Хүрэлбаатар гишүүн бухимдаж “Хүүхдийн мөнгийг хасах хэрнээ сайд, дарга нарын зардлыг хасахыг дэмжсэнгүй. Бүгдээрээ ичиж амьдрах хэрэгтэй” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын төсвийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, төсвийн тодотголыг батлах тухай зарчмын байр суурь нь гишүүдийн дэмжлэг хүлээсэнгүй унав. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийнхөө үр ашгийг дээшлүүлж, төсвөө баталъя гэсэн, Ерөнхий сайд ч хэлсэн, бүлэг дээр яриад дэмжсэн. Гэтэл бүлгийнхээ дэмжсэн саналыг унагаж байгааг чинь юу гэж ойлгох вэ” гэж бухимдлаа илэрхийллээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших