Автобус баазуудын өдрийн орлого 90 сая төгрөгт хүрчээ
Нийтэлсэн: 2017-04-12 03:01:37
.jpg)
Энэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн автобусанд зорчигчид бэлэн мөнгөөр зорчдог байсныг болиулж, заавал цахим картаар үйлчлэхээр болсон билээ. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш өдрийн орлого хоёр дахин өссөн гэдгийг Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл автобус баазуудын өдрийн орлого 45 сая байсан бол 90 саяд хүрч байгаа аж.Жил гаруйн өмнө нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд иргэд урагдсан, дутуу мөнгөөр үйлчлүүлэн нийтийн тээвэр ихээхэн алдагдалтай ажилласан тул ийм шийдвэр гаргасан гэдгийг албаныхан тайлбарлаж байна.
Харин цахим карт борлуулах цэг хомсдолтой байгаа талаар иргэдийн зүгээс мэдээлж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 520 гаруй карт худалдах, цэнэглэх цэг байгаа юм. Цаашид энэ тоог нэмэх, илүү боловсронгуй цэнэглэх боломжуудыг судалж ажил хэрэг болгох ажлыг эхлүүлжээ.
НУУЦ.мн
