Нууц мэдээллийн уурхай

Шархадсан цэргүүдийн биеийн байдал хүнд байна

Нийтэлсэн: 2017-04-12 02:04:39

Таван толгойн бэлтгэлийн бааз буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр гар бөмбөг дэлбэрч, 8 хүн шархдан,  ахмад Э ахлагч А нар газар дээрээ амиа алдсан. Энэ хэрэг бэлтгэлийн үеэр гарсан бөгөөд хэргийг ЦЕГ, ЗХЖШ-ааст томилсон баг шалгаж эхэлжээ. Шалгалтын багт ОБЕГ-ын мэргэжилтнүүдийг хамруулаагүй байна. Шархадсан албан хаагчдыг нийслэл дэх Цэргийн төв эмнэлэг рүү авто машинаар шуурхай авчирсан байна. Эмнэлгийн гадаа цагдаа нар хамгаалалтад гарчээ. Осол 17.30 минутын үед гарсан аж. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, яамны төрийн нарийн бичгийн дарга н.Батбилэг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал н.Бадамбазар нар Цэргийн эмнэлэгт ирж, шархадсан цэргүүдийн биеийн байдалтай танилцжээ.  Таван толгойн бэлтгэлийн бааз буюу Зэвсэгт хүчний 311 дүгээр анги нь нийслэлээс 55 км-ын зайд, Төв аймгийн Алтанбулаг суманд байрладаг. Осол  төвөөс 10 орчим км-ын хол зайд гарсан бөгөөд төлөвлөгөөт сургалтын үеэр гарсан эсэх нь тодорхойгүй байна.

ЗХЖШ-ын удирдлагууд 22.00 цагт Цэргийн төв эмнэлэгт хэвлэлийн бага хурал хийн, дараах тайлбарыг өглөө.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар:

-Зэвсэгт хүчний анги салбаруудад төлөвлөгөөний дагуу хээрийн дадлага, буудлага хийдэг. Дараа нь командлалын болон төгсөлтийн шалгалт авдаг юм. Таван толгойн сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлага хийх бэлтгэлийн явцад осол гарчээ. Ослын шалтгааныг тогтоохоор шуурхай комисс ажиллаж байна. ЗХЖШ-ын даргын тушаалаар хууль хяналтын байгууллагаас комиссын багт багтсан. Тэд ослын шалтгааныг тогтоосны дараа бид та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ослын мэдээг 17.40  минутын үед авлаа.     Байлдааны тэсрэх бөмбөгийг цэнэгтэй нь холбох явцад тодорхойгүй шатгааны улмаас тэсрэх бөмбөг дэлбэрч, ахмад Э ахлагч А нар газар дээрээ нас барсан. Бид БХЯ, ЭМЯ-тай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Ийм осол 2 нөхцөлөөс үүдсэн байж болно. Эхнийх нь хүний болгоомжгүй үйлдэл, хоёр дахь нь байлдааны зэвсгийн ашиглалт, хадгалалтаас шалтгаалсан буюу техникийн осол байж болно.  

Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар:

Эхний цэргийг 19.58 минутад, сүүлчийн цэргийг 20.15 минутад баазаас авчирлаа. Цэргүүдийг нааш нь авчрахаас өмнө манай эмч нар яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлсэн. Метал хэсгийн хэлтэрхийнүүд биед нь орсон хоёр цэргийг яаралтай хагалгаанд оруулсан. Бусад цэргийн биеийн байдал тогтвортой байна. Манай эмнэлгийн бүх эмч ажиллаж байна гэсэн юм.     

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших