Тавантолгойд сургуулилалтын үеэр гар бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амиа алджээ
Нийтэлсэн: 2017-04-12 00:35:40
Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд гранат дэлбэрч дадлага сургууль хийж байсан хоёр албан хаагч нас барж, найман хүн шархадсан талаар бид мэдээлсэн. Одоогоор хэргийн газрыг хууль хяналтын байгууллага болон ЗХЖШ-аас томилогдсон шуурхай комисс шалгаж байгаа бөгөөд шархдсан цэргүүдэд цэргийн төв эмнэлэг яаралтай тусламж үзүүлж, хоёрт нь хагалгаа хийж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тэд марш тактикын тэмцээний бэлтгэл хийж байсан гэнэ.
НУУЦ.мн
