Приус машины татварыг буулгах санал дэмжигдсэнгүй
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 7.2-т заасан “Хос тэжээлт авто машин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг авто машин, цахилгаан тэжээлт авто машины ОАТ-ыг 50 хувиар хөнгөлнө” гэснийг хасъя гэсэн санал гаргав. Тэрээр “Приус машин ард түмний унаа болчихоод байна. Үүнийг нь татвараар цавчиж унагаж болохгүй. Хуучнаар нь татваргүй байхаар болгож, дэмжиж өгөөч” хэмээн тайлбарласан юм. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэнгүй уналаа.
NUUTS.mn