Нууц мэдээллийн уурхай

Оюу толгой, Тамсагийн ордын орлогыг нь Монголбанкаар дамжуулна

Нийтэлсэн: 2017-04-11 09:03:41

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлд 2018 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэгдүүлэхээр тусгасан гэдгийг ЗТХ-ийн сайд Д.Ганбат танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ОУВС-аас Оюу толгойн гэрээг сайжруулах, алтны татварыг нэмж, төсвийн орлогыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн эсэх, валютын ханш, нэг ам, долларыг 2538 төгрөг байхаар тусгасан нь бодит тооцоолол болж чадсан эсэхийг тодруулж байлаа.
 
Ажлын хэсгийнхэн, “ОУВС-гаас бидэнд валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Сангийн яамнаас 2017 онд нэг ам. долларын ханшийг 2538 төгрөг байхаар тооцсон. ОУВС-гаас Мөн төсвийн орлогыг  уул уурхайгаас хамааралгүй байхаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгөөд байгаа. Засгийн газраас Оюутолгойн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байна” гэлээ. Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлгийг барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах саналыг гаргав.  Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюу толгой, Тамсагийн ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг холбогдох байгууллагуудад хувиарлахдаа Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэгийг авлаа.
 

 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших