Гар утас булаасан эр зугтаж яваад андууран цагдаагийн газрын хашаа руу ороод баригджээ /бичлэг, хөгжилтэй/
Нийтэлсэн: 2017-04-11 08:34:51
Thepaper.cn-д мэдээлснээр Гуандон мужийн Шеньень хотод гар утас булаасан бүтэлгүй дээрэмчин зугтаж яваад шуудхан цагдаагийн хэсгийн хашаанд орж ирээд баригджээ. Болсон явдал хяналтын камерт бүтэн бичигджээ. Тор барьсан дээрэмчин нэгэн бүсгүйг гар утсаа гаргаж ирэх мөчид нь булаан зугтаж байна. Бүсгүй араас нь хөөсөн ч таварцаглан унажээ. Гэтэл дээрэмчин эр зугтаасаар гудамжны нөгөө талд байсан цагдаагийн хэсгийн хашаанд хар эрчээрээ гүйж орж ирээд шууд баригджээ.
НУУЦ.мн