Африк дүрвэгч герман бүсгүйг найз залуугийх нь нүдэн дээр хүчирхийлжээ
Нийтэлсэн: 2017-04-11 06:43:27
Daily Mail-д мэдээлснээр Германы Зигбург хотод Африкын Гана улаас ирсэн цагаачийг хүчингийн хэргээр баривчилсан аж. Тэрээр 10 хоногийн өмнө Бонн хотоос ирсэн залуу хосыг «Зигае» (Siegaue) цэцэрлэгт хүрээлэнд амарч байхад нь дээрэмдэж бас эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг үйлджээ.

Болсон явдлыг өгүүлэхэд залуу хос дээр заазуураар зэвсэглэсэн дүрвэгч очоод сүрдүүлэн эд зүйлийг нь дээрэмджээ. Дараа нь бүсгүйг нь бут руу аваачин хүчирхийлсэн байна. Гайхалтай нь залуу нь энэ үед зүгээр л хараад зогсож байсан гэнэ. Харин хүчирхийлэгчийг явсаных нь дараа л цагдаа дууджээ. Гэсэн ч халуун мөрөөр нь барьж чадаагүй ч 10 хоногийн дараа иргэдийн мэдээллээр л барьж авчээ.
NUUTS.mn
