Нууц мэдээллийн уурхай

Э.БЭХБАЯР ДАН КОЛОВТ ТҮРҮҮЛЖ МОНГОЛ ТҮМНЭЭ АХИН БАЯРЛУУЛАА

Нийтэлсэн: 2017-04-09 10:02:48

Дан Коловын нэрэмжит ОУТ  нэрэмжит ОУ-ын Болгарын Русе хотын “Bulstrad Sport Hall” ордонд болсон. 55 дахь удаагийн тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 59, 71, 80, 98, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болсон юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-д 23 бөх барилдсанаас ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай констракшн"ХХК, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртэн Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр эхний даваанд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Ираны Хейролла Гахраманиг, 1/4-гийн шигшээд Италийн Гиви Давидовиг, хагас шигшээд Испанийн Леван Метревелиг тус бүр 10:0-ээр буюу онооны илт давуугаар цэвэр ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Дан Коловт өмнө нь нэг үзүүрлэж, дөрвөн удаа хүрэл медаль хүртэж байсан Румыний хашир туршлагатай бөх Андрей Дубовыг 9:4-өөр буулган авсан юм. Бэхээ шигшээ барилдаанд эхлээд бүхэл дөрвөн оноо алдсан ч цаг дуустал ажилласаар дараалан есөн оноо авч, ялалтыг өөрийн болгосон. Нийт дөрвөн барилдаанд техникийн 39 оноо авч, дөрвөн оноо алдсан үзүүлэлттэй байна.

Тэрбээр Дан Коловт түрүүлсэн Монголын арав дахь бөх боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар З.Ойдов 1971, Х.Баянмөнх 1974, ардын багш Д.Сэрээтэр 1968, гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1976, А.Энхээ 1988, О.Пүрэвбаатар 1998, Б.Наранбаатар 2002, Ц.Энхжаргал 2010, О.Бурмаа 2012, 2014 онд тус тус аваргалж байв. Сонирхуулахад, Э.Бэхбаяр багшийнхаа (А.Энхээ) Дан Коловт түрүүлсэн амжилтыг давтсан нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших