Орос “там-очир”-ын замын "ачаар" зүрхний хэмнэл нь алдагдсан өвчтөн аврагджээ
Нийтэлсэн: 2017-04-09 03:08:31
5-ТВ.ру-д мэдээлснээр Хабаровский мужид замыг там болгосон дарга нарын ачаар хоёр ч өвчтөний амь аврагджээ. Нэгэн тосгоноос зүрхний хэм нь алдагдсан, бөөрний чулуу нь хөдөлсөн гэх хоёр дуудлага иржээ. Зүрхний хэм нь алдагдсан өвчтөн нь бүр муудсанд түргэний машин ийм замаар эмнэлэг руу давхижээ.
Гэтэл гайхалтай явдал болж хоёр өвчтөний бие замдаа гэнэт сайжирч эмнэлэгт ирэхэд бүр хэвийн болжээ. Эмч нарын тайлбарлаж байгаагаар тамын зам л аминд орж донсолгоонд нэг өвчтөний зүрхний хэмнэл хэвийн болж нөгөөгийх нь бөөрний чулуу байрандаа орсон гэнэ.
НУУЦ.мн