У.Хүрэлсүх 2002 онд “Намбарван"-ы дэмжлэгээр НАМЗХ-ны даргаар сонгогдож байжээ
Энэ өдрүүдэд НАМЗХ-ны 20 жилийн ой болж байна. Ойн арга хэмжээний үеэр олон зүйлүүд тодорхой ойлгомжтой боллоо. Түүний нэг нь өнөөгийн МАН-ын хүчтэй лидерийн нэг гэгддэг У.Хүрэлсүхийн НАМЗХ-ны дарга болсон явдал юм. Нэг хэсэгтээ энэ байгууллагад Шадар сайд маш нөлөөтэй, улстөрийн олон халгиа цалианд залуучууд нь даргадаа маш үнэнч мэт байсан. Гэхдээ үргэлж тийм байгаагүй гэдгийг НАМЗХ болж хувирсан Ардчилсан социалист залуучуудын холбооны 2002 оны чуулганы түүх харуулдаг. Тэр үед холбооны хамгийн хүчтэй Баянгол дүүргийнхэн байжээ. Даргаар нь экс гишүүн Э.Мөнх-Очир ажилладаг.
.jpg)
Бүрэлдэхүүнийг нь дурдахад бүгд өнөөгийн Ардын намын нүүр царай болсон залуучууд багтаж байв. НИТХ-ын дарга Ц.Сандуй, ГХ-ны дэд сайд асан Г.Тэнгэр нарыг онцолж болно. Эрч хүчтэй, ирмүүн олон залуучуудтай тул хөдөөнийхэн ч түших гэдэг. Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Сэлэнгийн НАМЗХ нь Баянголынхонтой “шеф” байсан аж. Хүчтэй, зоримог залуустай гэдгээрээ намын дээд удирдлагад ч танигдсан. Тэд ямар хүчтэй байсныг 2002 оны чуулган харуулсан.

НАМЗХ-ны даргыг сонгоход намаас У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсэн бол заалнаас буюу гишүүдээс Баянголын холбооны дарга Э.Мөнх-Очирыг дэвшүүлсэн байна. Санал хураахад заалнаас нэр дэвшсэн дэвшигч олонхийн санал авчээ. “Намын” залуу унах нь тодорхой болмогц тооллогын комисс улаан цагаан луйвардаж эхэлсэнд залуучууд эсэргүүцэж бөөн юм болжээ. Тухайн үеийн намын дарга Н.Энхбаяр гал унтраахаар яаран ирж санал хураалтыг өөр хэлбэрээр ахин явуулахаар хүчээр тулгасны эцэст “намын” залуу буюу У.Хүрэлсүх НАМЗХ-г тэргүүлэхээр болсон байна. Гэхдээ өдөөгийн МАХН-ын дарга тэр үед хэнийг гаргаж ирж байгаагаа мэдээгүй байх. “Намын” залуу нь бяр хүч сууж бүр ОБЕГ-ыг удирдах болсоны дараа намын даргаа зад шүүмжилж байсан. У.Хүрэлсүх нь анхнаасаа намын залуусын итгэлийг олж чадаагүй байжээ. Харин Э.Мөнх-Очир илүү нэр хүндтэй байсан аж. Чухам үүнээс л үүдэн МАН-ын хоёр залуугийн дунд хагарал гарчээ. Дараа нь тэд зодолдсон, намын ЕНБ болсон Хүрэлсүх нь Мөнх-Очироо хүлж байгаад зодсон гэх том шуугиан дэгдэж байсан.

У.Хүрэлсүхийн талынхан гэх Зүүний хүчний залуус хүртэл Э.Мөнх-Очир луу хэдэнтээ дайрч зодооны хэрэг дэгдэж байлаа. Эцэст нь дайруулсан хүн нь “нударга” хоч аваад үлдсэн. Хэрвээ 2002 оны чуулганы санал хураалт шударгаар явагдсан бол У.Хүрэлсүх НАМЗХ-г тэргүүлэхгүй байжээ. Мөн одоогийх шигээ хүч нөлөөтэй болохгүй байсан ч байх магадлалтай. Тэр үед хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Э.Мөнх-Очир байсан агаад одоо ч таагүй ханддагийн учир нь энэ аж. 2002 он хүртэлх үе нь хайрцаганд ордоггүй, үзэл бодол, байр сууриа илэрхийлж чаддаг бас хамгаалж чаддаг залуусынх гэдгээрээ НАМЗХ-ын алтан цаг байж дээ...
НУУЦ.мн

Болсон явдлыг болсноор нь л бичсэн байна."Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг"
hutsvaa bolson ybd***taigaa ene bichigch*** doloogch *** ene z***uug harinch mongolshud medne MONGOLiin TOLOO sohiloh zurhtei jinhen lider bolovsoroltoi chadvartai mongoliin tushee oshoo ondor ***ban tusha*** hashih bolno HURELSUH saiddaa dahin ANJILT huse ITGEDEG DEMJIDEG
iimerhu dulzenguudiin shuls hol user ch chadahgui ee HURELSUHiig DENJIDEG mongolchuud ui tumeeree bina HURELSUH d AMJILT