Нууц мэдээллийн уурхай

Хүн зодсон цагдаагийн хоёр алба хаагчийг цагдан хорьжээ

Нийтэлсэн: 2017-04-07 05:44:46

Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр 23.40 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байрлах авто угаалгын газарт гарсан байна. Хохирогч туг.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Цагдаагийн дүрэмт хувцастай залуус машинаа үнэгүй угаалгана гэсэн учраас маргаан үүсгэсэн" гэжээ. Харин нөгөө талын эх сурвалжийн мэдээлснээр "Хохирогч согтуурхсан тул шаардлага тавьсан" гэх.  Хохирогч Баян-Өлгий аймгийн харьяат 31 настай М аж. Харин түүнийг зодсон гэх энгийн хувцастай залуу цагдаагийн алба хаагч юм байна. Тодруулбал, авто угаалгын газарт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А, Замын цагдаагийн албаны цагдаа, зохицуулагч Д нар байсан бол бусад нь энгийн иргэн байсан аж.  Гэхдээ тэд хэрэг гарах үед албан үүргээ гүйцэтгэж байгаагүй, ажлаа тараад явж байсан гэж эх сурвалж мэдээлж байна.  Авто угаалгын газарт байсан гэрчийн мэдүүлснээр цагдаа нар тухайн үед машинаа угаалгахаар “Formula F1” авто угаалгын газарт ирсэн аж. Энэ үед иргэн М-тэй маргалдаж, улмаар нударга зөрүүлсэн байна. Уг зодооны дараа хохирогч угаалгын газраас гарч яваад машинд мөргүүлж, ГССҮТ-д хүргүүлжээ. Тэрээр хоёр удаагийн мэс засалд орсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

М тухайн үед 1.97 хувийн согттолттой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Харин түүнийг мөргөсөн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогджээ. Гэсэн хэдий ч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу мөргөсөн жолоочийг саатуулан, хэргийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа юм байна. Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Уг хэрэгт холбогдуулан Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А-д эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон цагдан хорьсон. Хэргийг МБА-ны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна” гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших