Ээлжит өршөөгдөгч буюу Допингийн эсрэг төвийн захирал асан Б.Баттулга албаны 8 сая төгрөгийг “гээсэн” нь
Нийтэлсэн: 2017-04-07 01:35:53

Монголын спортын салбараас газар, мөнгө идсэн шамшигдуулсан хэрэг олон ч гардаг бас олон ч өршөөгддөг. Хамгийн том өршөөгдөгч нь МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн. Тэрээр шүүхээс ял авсан ч өршөөгдсөн тул саяхан дахин сонгогдоод суудалдаа ахин суулаа. Тэгвэл Допингийн эсрэг үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баттулгын 31 сая төгрөгийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Экс гүйцэтгэх захирал мөрдөн байцаалтын шатанд 24 сая төгрөгийг төлсөн, мөн гэм буруугаа хүлээж Өршөөлийн хуулинд хамрагдах хүсэлт гаргасан аж. Тэрээр дур мэдэн данс нээсэн,албаны мөнгийг байрны урьдчилгаанд ашигласан, баримтгүйгээр удаа дараа мөнгө авсан нь нотлогджээ. Түүнээс хамгийн гайхалтай нь ажилчдын хувцас авахаар найман сая төгрөгтэй Нарантуул захаар явж байгаад алдчихсан гэнэ. Гээсэн үү суйлуулсан уу бүү мэд... Мөн есөн сая төгрөгийг байрны урьдчилгаанд өгчээ. “Допингийн эсрэг үндэсний төв” гэдэг байгууллагын нэр Наадамын үеэр л сонсогддог. Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлаа бужигнуулж байхад мэдээгүй л сууж байсан байна. Гэсэн ч тэрээр өршөөгджээ. Түүнээс том хэрэгтэй хүн өршөөгдөөд байхад арга ч үгүй биз...



НУУЦ.мн
