Нууц мэдээллийн уурхай

Хэзээ ч хэрэглэж үзээгүй гоо сайхны бараагаа худалдаж авахын тулд 2 сая юань хулгайлжээ

Нийтэлсэн: 2017-04-06 08:40:09

Qianjiang Evening News-д мэдээлснээр өмнөд Хятадын Вэнжоу мужийн 26 настай, өрх толгойлсон эмэгтэй хэзээ ч  хэрэглэж  үзээгүй гоо сайхны бараа, үнэт эдлэлээ худалдан авахын тулд компаниасаа хоёр сая юань хулгайлаад баригджээ. Баригдах үедээ 1,2 саяыг нь үрчихсэн байсан гэнэ. Тэрээр компанидаа бэлэн мөнгөний няраваар ажилд оржээ. Авдаг цалин болон ар гэрийн байдал нь тансаглах боломж олгосонгүй. Харин бүсгүй баячуудын хэрэглэдэг үнэт гоо сайхны бараа, бренд хувцас,цүнх зэргийг ихэд шохоорхдог байжээ. Мөн цахимаар өөрийгөө тансаг хэрэглээтэй эмэгтэй болгож  цацмаар санагдсан хэмээн мэдүүлсэн  гэнэ. Ийнхүү албан тушаалаа ашиглан компаниасаа хоёр сая юань хулгайлаад жинхэнэ тансаглаж гарчээ. Өмнө нь огт хэрэглэж үзээгүй гоо сайхны бараагаа бүгдийг нь худалдан авчээ. Зөвхөн уруулын будгийг гэхэд мянган ширхэгийг нь авсан байжээ. Дээр нь сүрчиг, бренд хувцас, цүнх гээд маш их барааг олон тоотойгоор худалдаж авчээ. Тэрээр өдөрт 15-20 удаа интернэт худалдаа хийж захиалга өгч байсан нь тогтоогджээ. Нэг бараанаас доод тал нь 20-50 ширхэгийгхудалдан авсан тул цагдаа нар нэгжлэгээр хэрэглээгүй ашиглаагүй  гоо сайхны бараа, хувцас цүнх олноор нь хурааж авсан гэнэ. Харин амьдрал дорой ар гэрийнхэн нь үрсэн мөнгийг нь төлж чадахгүй гэжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших