Нууц мэдээллийн уурхай

Ж.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын санг дампууруулсан хүн нь С.Эрдэнэ та...

Нийтэлсэн: 2017-04-06 04:32:19

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Төсвийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор асар их хэмжээний зээл босгох, юунд зарцуулах нь тодорхой бус байна. Аж ахуйн нэгж, иргэдийн нуруунд үүрүүлэх татвар нэмэгдэж орж ирж байна. Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ төр өөрөөсөө эхлээд хэмнэлтийн горимд шилжих, тансаг зардлаа танах, илүү орон тоогоо цомхотгох замаар явна гэж бодсон. Хэмнэлтийн горим авсангүй. Маш олон орон тоо хадгалагдаад үлдлээ. Өнөө, маргаашаа чадан ядан аргацааж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын орлогыг эрс нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад харамсаж байна. УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн амлалт юу болов” хэмээн асуулаа.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуултад "Өнгөрсөн хугацаанд эдийн засгийнхаа нөхцөл байдлыг яаж сайжруулах вэ гэдэг дээр Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллага болон бусад байгууллагуудтай ярилцаж, дарамт учруулахгүйгээр гарах ямар боломж байна тэр бүгдийг эрэлхийлсэн. Удааширсан нь хэрэгжүүлэх хөтөлбөр хүндхэн байсантай холбоотой. Долоон төрлийн татвар нэмэхээр орж ирсэн, үүнээс аж ахуйн нэгжид хамааралтай ганцхан татвар бий. Бусад нь архи, тамхи, автомашины онцгой албан татварууд. Авто машины онцгой албан татварыг бууруулсан байсныг буцааж байгаа. Иргэдэд дарамт багатай болгохын тулд валютын ханшаар зохицуулах боломжтой. 5.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ гэдгийг асууж байна. Та бүхний тавьсан өрийн хугацааг сунгахад зарцуулна. Монголбанкны своп хэлцлийн хүрээнд авсан мөнгөний хугацааг сунгахгүй бол ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй байсан. Нийгмийн даатгалын сан өнөөдөр дампуурчихаад байна. Дампууруулсан хүн нь та” гэв.

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших