Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгчийн хатгаас

Нийтэлсэн: 2017-04-06 00:41:00

УИХ-ын хаврын чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Түүний хэлсэн үг, тавьсан илтгэл нь ямаг “гоё” байдаг. Энэ удаад гол дайралтыг Мэргэжлийн хэмээн Засгийн газар лүү чиглүүлжээ. Хэлсэн үгнээс онцлоход “...Бяд муутай засагтай Монголчууд бид хол явахгүй. Хол явах биш, одоо бол бүр урагшлахаа ч болилоо.Чадвартай Засгийн газар л улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг. Чадвартай Засгийн ажлаас үр дүн гардаг. Үр дүн нэхэж шаардаж болдог. Чадвартай засаг л хариуцлагатай байдаг. Хариуцлагатай засагт түншүүд нь итгэдэг. Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Аль ч засгийн хувьд. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга...” гэв. Ийнхүү Засгийн газар дотооддоо нэр хүнд нь унасан, гадааддаа нэр нүүрээ барсан болж таарлаа. Хэлсэн үгний утгаас харахад Засгийн газрыг унагахыг, Ерөнхий сайдыг өөрчлөхийг өдөөгөөд уриалаад байгаа мэт... Засгийн газраараа тоглоод дандаа алддаг бурууддаг АН-ын үлгэр лүү Ардын намыг түлхээд ч байгаа юм шиг... Ерөнхийлөгчийн “одоо бүр урагшлахаа ч болилоо” гэсэн үг эрх баригчдын зарим хэсэгт нь таалагджээ. Тэд бол дараагийн Ерөнхий сайд, дараагийн Шадар сайдаа дотроо тодруулчихсан яваа тэр хэсэг нөхөд юм. Хэрвээ Засгийн газраараа оролдоод эхэлбэл Ерөнхийлөгчийн сонгуультай манатай юм болно. Эцэст нь хоёр тулаанд хоюуланд нь ялагдаад дуусна. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдсоны маргаашнаас нь л шахуу эхэлсэн сул  дорой, үлбэгэр сулбагар гэх пиар ийнхүү Ерөнхийлөгчид хүртэл хүржээ. Ерөнхиийлөгч улам дэврээж байгаа нь сонгуультай холбоотой. Эрх баригчид сонгуулийн өмнө засгаараа оролдоод бужигнавал АН-д л ашигтай.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. zochin /202.9.41.163/ 2017-04-06 16:43:22

    ardiin nam arai tegj tenegtehgvi biz yaj ch bodson Erdenebat hamaagvi deeree

  2. sda /202.179.31.88/ 2017-04-06 16:52:26

    gulug

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших