Нууц мэдээллийн уурхай

Х.Бадамсүрэнгийн нэхсэн "тусгай хангамжийг" Ц.Ням-Осор нэгбүрчилэн дэлгэжээ

Нийтэлсэн: 2017-04-06 00:03:27


Энэ өдрүүдийн хамгийн хурц бас олон нийтийн анхаарал татсан сэдэв нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 10 мянган доллар буюу 24,5 саяын цалингийн шуугиан хэвээрээ байна. Ядарч зүдэрч нүүрсний мөнгөө дийлэхгүй болсон гэр хорооллынхон, байрны төлбөртөө дарлагдаж суугаа лизингийхэнд яагаад ч сайхан сонсогдох мэдээ биш. Иргэдийн уур цухал хүрэх нь мэдээж. Гэтэл үүнийг нь ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор гэдэг нөхөр бүр дэврээж орхисон төдийгүй цаад хүнийхээ нүүрийг нэгмөсөн түллээ.

“Эрдэнэт”-ийн ерөнхий захирал сарын 10 мянган долларын цалингаас гадна эмчилгээний зардал, жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт гадаадад амрах аялах зардал, Улаанбаатард 4-5 өрөө байрыг үйлдвэрийн хөрөнгөөр авахуулах мөн нэг хүүхдийг нь бүр гадаадад сургах зардлыг даалгах зэрэг тусгай хангамж шаардсан 14 санал оруулж ирсэнийг дарга зарлах нь тэр. Үүнийг сонссон хүмүүс арай ч дээ хэмээн шуугиж байна. Х.Бадамсүрэнг байргүй гэхэд хэн итгэх билээ, эмнэлэгийн үзлэг шинжилгээний мөнгө өөрөө төлөх чадавргүй гэхэд хэн үнэмших билээ... Ийнхүү их зүйл шаардсан захирлыг тогтоон барьсан мундаг дарга болж харагдах гээд өнөөх хүнээ нэгмөсөн шарж хаясаныг  санаатай хийсэн үйлдэл гэж тааж болох юм. “Эрдэнэт”-ийн ерөнхий захиралын нэр хүнд унаж байсан бол Ц.Ням-Осорын мэдэгдлийн дараа улам уруудлаа.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших