“Танай хотноос 500-хан, харин манай хотноос өглөө бүр 2500 тооны мал бэлчдэг” гэж томроод зодуулжээ
Нийтэлсэн: 2017-04-05 03:50:44
Монгол хүний үндсэн шинж бол баярхах явдал юм. Үүнээсээ өөрөө ихээхэн таашаал авдаг өрөөл бусдын уур дургүйцлийг хүргэдэг. Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн хоёр малчин баярхахсанаас болж зодолдон баярхагч эр хөлөө хугалуулжээ. Хавтгай гэх газарт малчин Х.З-гийнд хохирогч болон саахалтынхан нь ирж архидсанаас энэ хэрэг гарчээ. Болсон явдлын тухайд хэрэгтэн “...бид тав архи хувааж уугаад ирсэн хүмүүс явцгааж хохирогч үлдсэн. Би хохирогчид одоо орой болсон байна, чи гэрлүүгээ яв мал чинь . гэж хэлэхэд танай хотонд 500 тооны хүрэхгүй мал байна , харин манай хотноос өглөө бүр 2500 тооны мал бэлчдэг гэж хэлээд агсам тавьсан. Би уурлаж хоёулаа гэрээс гарч учраа ольё гэж хэлээд гэрийн үүдэнд барьцалдаж авсан. Намайг заамдахаар нь гарыг нь тавиулах гээд гар руу нь цохиод арагшаа унахдаа манай гэрийн довжооноос их эвгүй унасан. Газар унаад над руу чулуу шидсэн. Би шидсэн чулууг нь аваад толгой руу нь нэг удаа цохисон..” гэжээ. Хохирогч өөрөө эхэлж эд хөрөнгөөрөө гайхулсаныг Х.З-гийн эхнэр ч баталж .... манай гэрт бид хэд архи уугаад сууж байхад Баяртогтох баярхаад л байсан. Тэгээд нөхөртэй муудалцсан” гэжээ.
НУУЦ.мн
