Нууц мэдээллийн уурхай

У Жиан Гуо гэдэг хятад “Альянс финанс групп” ББСБ-ын эзнээс зээлсэн мөнгөөрөө хувьцааг нь худалдаж аваад...

Нийтэлсэн: 2017-04-05 02:23:21

Дотор хүний наймааны ухааныг монголчууд гүйцэх болоогүй байна. Монгол хятад иргэдийн хооронд хийсэн гэрээ хэлцэл эцсийн эцэст урд зүгийнхэнд ашигтай тусдаг.  Тийм нэгэн сүйхээтэй хятад урдаас ирээд “Альянс финанс групп”-д эзэн суусан нь “хойноос ирээд хот” минийх гэгч болжээ. Өдгөө тэрээр компаний 85 хувийг эзэмшдэг төдийгүй монгол хамтрагчаа шахаж эхэлжээ. Өөрийн талын гүйцэтгэх удирдлагаа ч томилуулаад авчээ. Энэ хэрэгт “Альянс финанс групп”-ын хувьцааны 85 хувийг 850 сая төгрөгөөр худалдан авах гэрээ, 450 саяын зээлийн гэрээ гэсэн хоёр гэрээ яригддаг. Хятад талын баталж байгаагаар зээлийн гэрээ нь хувьцаа худалдах худалдан авах гэрээг халхавчилах үүрэгтэй болж таардаг. Гэрээ хэлцэл нь хятад У Жиан Гуо /Wu Jianguo/, өвөрмонгол Сайван болон монгол эзнийх нь хооронд хийгджээ.  Хятад нь “Альянс финанс групп”-д хөрөнгө оруулж хамтран ажиллахаар монгол эзэнтэй нь ярьж тохирчээ. Урдаас хөрөнгө оруулалт татахын тулд хувьцааны 85 хувийгөөрийх нэр дээр шилжүүлэх шаардлага тавьсан гэнэ. Ингээд уг хувийг 850 сая төгрөгөөр худалдан авах эхний гэрээ байгуулагдсан гэдэг ч хятад нь өдгөө үгүйсгэж няцаадаг гэнэ. Компанийхувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийн тулд хувьцааны үнийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд байршуулдаг журамтай. Дансанд хувьцааны мөнгө орсоны дараа Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн компаний хувьцаа эзэмшигчдын бүрэлдхэүүнд өөрчлөлт оруулахын зөвшөөрсөн бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулдаг гэнэ.  Хятад иргэн нь ямар ч байсан 850 сая төгрөг байршуулаад Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж чаджээ.  Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч бас бүртгүүлж 85 хувийн эзэмшигч болжээ. Ингэснээр монгол эзэнд нь 15 хувь нь үлдсэн байна. Бүртгэл хийгдсэний дараа СЗХ дансанд нь орсон мөнгийг буцаан шилжүүлжээ. Харин 450 саяын гэх зээлийн гэрээ нь хувьцаа худалдах худалдан авах гэрээг халхавчилах зорилгоор хийгдсэн байж магадгүй гэгддэг.  Хятад иргэн нь монгол эзнээс 450 сая төгрөгийг зээлсэн авсан нь үнэн гэнэ. СЗХ-ны дансанд байршуулах мөнгө нь хүрэхгүй болохоор зээлж авсан аж. Өөрөөр хэлбэл монгол эзний мөнгөөр өөрийх нь хувьцааг худалдаж аваад өөрийх нь ББСБ-д эзэн суучихсан болж таарчээ. Өдгөө хятад иргэн нь зээлсэн мөнгөө буцаагаад өгчихсөн гэж зүтгэдэг. Зээлсэн мөнгөө буцаан өгч байхыг харсан хүн нь өвөрмонгол Сайван гэнэ. Ийм нэгэн явдал энэхүү ББСБ-д дэгджээ. Хэдийгээр хувьцаа, зээлийн гэрээний талаар маргаантай байгаа ч компаний хувьцааны 85 хувийг хятад иргэн эзэмшдэг болсон нь үнэн гэнэ.


NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших