Нууц мэдээллийн уурхай

Загварын ертөнцийн хатуу хуулиас залхсан бүсгүй үнэнээ өчсөн нь...

Нийтэлсэн: 2017-04-04 15:20:35


Цагтаа нэртэй загвар өмсөгч байсан Лиза Голден-Бходжвани загварын ертөнцийн цэвдэг амьдрал, хатуу хуулийн тухай бодит үнэнийг өөрийн амьдралаар жишээлэн Instagram-даа өгүүлсэнийг хүргэе...Өмнө нь тэрээр загварын хатуу стандарт журамд бие эрхтнээ тааруулах гэж зовж тарчилж гүйцсэн нэгэн байсан бол өдгөө бүхнийг хаяж биеэ сул тавьсаны дараа жинхэнэ аз жаргалтай эмэгтэй болсон гэсэн байна.


Дээрхи зурагт ид загвар өмсөж байгаа үеийн болон одоогийнхээ гальбирыг харьцуулан харуулжээ. Лиза 17 наснаасаа эхлэн загварын ертөнцөд ороод түүнээс хойш тархины асар олон эд эсээ үхүүлэх хэмжээний сэтгэлзүйн дарамт шахалтанд явж ирсэн аж.  Тэрээр нэгэн удаа өөрийн нэг өдрийн хоол болох сармисны 20 ширхэг голыг бэлдэж байгаад ухаан алдаж унасанаас хойш бодол нь өөрчлөгдсөн гэнэ.


Энэ мөчөөс эхлээд хоолны хатуу дэглэм барихаа больжээ.  Үр дүн нь дороо гарч бүдүүрч эхэлсэнд загварын шоуд оролцох аялан тоглолтонд явах боломжуудаа нэг нэгээр нь алдах болж. Гадаад төрхөндөө цочирдсон тэрээр эргээд хоолны дэглэмдээ орохоор шийджээ. Гэсэн хугацаа бага тул Миланы хувцасны шоуны үеэр түүнийг гэдэс хэвлийгээрээ бүрдүүрсэн байна гэх яриа шүүмжлэл гарчээ.


-Парисын загварын шоу эхлэх гээд байхад би өөрийнхөө шокалодны хорхойг дарах гэж байдгаараа хичээж байлаа. Өдөр өнгөрөх тусам л загварын ертөнцийн надаас шаардаад байгаа бие хаа, гальбир хэмжээг би ерөөсөө тогтоож барьж чадахгүй юм байна гэдгийг улам бүр ухаарах болсон. Хэрвээ энэ хэвээрээ өдрийн 500 кг/ илчлэгтэй хоолоор голоо зогоогоод яваад байх юм бол цаашид тэсэхгүй нь, нэг л өдөр нэгмөсөн ухаан алдаж унах юм байна гэдгээ ойлгосон-


Гэсэн ч нэр алдар мөнгө, дээдсийн хүрээлэнд орох хаалга, олон орноор аялах боломж  өгдөг загварын ертөнц ахиад л түүнийг татжээ.  Хэсэг завсарласны дараа 2014 онд биеэ бэлдэж байгаад ахин загвар өмсөх болжээ.
-Ингээд дахиад л  жинхэнэ формондоо орохоор зориглолоо. Гэхдээ хоолоо сойхгүйгээр дасгал хөдөлгөөнөөр жиндээ орж хэмжээгээ барихаар төлөвлөсөн. Хажуугаар нь хоолны дэглэм сахиж байсан ч өмнөх шигээ өлсгөлөнгөөр өөрийгөө тарчлаахгүй гэж шийдсэн. Өдөр бүр идэх хоолны хэмжээ, илчлэгийг нарийн бичиж тэмдэглэж  өөрийгөө хянаж байсан-


-2012 оны үед өдөрт 500 кг/калори илчлэгтэй хоол идэж байсан бол  2014 оноос өдөрт 800-1200 кг/калори илчлэгтэй болгож нэмэгдүүлсэн.. Энэ үед би жин галбирынхаа дээд цэгт хүрсэн гэж хэлж болохоор байсан. Миний зураг сэтгүүлүүдийн нүүрэнд гардаг болов. Гэсэн ч Victoria’s Secret-ын хүүхнүүдийн хэмжээнд хүрэхгүй л байлаа-


2016 онд Энэтхэгээр аялсаны дараа Лизагийн бодол эрс өөрчлөгджээ. Түүний толгойд яагаад өөрийнхөө биетэй тэмцэлдээд байгаа юм гэх асуулт байнга эргэлдэх болжээ.
-Би яагаад өөрийнхөө биеийг ингэж хүчирхийлж тамлаж байгаа юм бол...биеийнхээ жинхэнэ гальбир жинтэй эвлэрэх хэрэгтэй, хүлээн зөвшөөр гэсэн бодол орж ирсэн. Ерөөсөө биеэ л дагая гэж боддог боллоо. Энэ нь өөрийнхөө жинхэнэ биеийг олж авна гэсэн хэрэг л дээ-


-Одоо би загварын ертөнцийн төлөө хоолоо хасаж дасгал хийхээ больсон. Хүссэнээ л идэж идсэн хойноо айж харамсаж толгойгоо шааж өөрийгөө зовоохоо бас больсон. Энэ нь надад ямар сайхан тайвшрал авчирсан гэж бодно. Дасгал бэлтгэл хийдэг ч хэрвээ хүсэхгүй бол эсвэл ядраад байвал тасалчихдаг. Үүнийхээ төлөө бас санаа сэтгэлээ зовоодоггүй. Би алдартай сэтгүүлийн нүүрийг чимэх төгс биетэй эмэгтэй биш гэдгээ ухаарсан. Бас тэр бүтэхгүй зорилгын төлөө хайран биеэ зовоохгүй тарчлаахгүй гээд шийдчихсэн.  Би аз жаргалтай байх эрхтэй. Харин эмэгтэй хүн биеэ байгаагаар нь л байлгаж бас тэр биеэ хайрлаж хүлээн зөвшөөрөх нь хамгийн аз жаргалтай юм байна гэдгийг ойлгосон-

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших