Нууц мэдээллийн уурхай

Сильвестр Сталлоне мөнгөгүй үедээ 40 доллараар зарсан хайртай нохойгоо мөнгөтэй болмогц...

Нийтэлсэн: 2017-04-04 14:11:04

Алдарт жүжигчин, өдгөө 70 гарсан Сильвестр Сталлоне хайртай нохой Баткусынхээ түүхийг цахимаар хуваалцсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Олон жилийн өмнө хэний ч танил бус, нэр алдаргүй бас мөнгөгүй байхдаа мастиф үүлдрийн Баткус гэдэг нохойтой байжээ. Түүний өгүүлснээр хэдийгээр тулааны нохой гэгддэг ч тулааны нохойн зангүй, зөөлөн эелдэг бас хязгааргүй үнэнч дөрвөн хөлт анд нь байсан гэнэ.


-26 насандаа би маш ядуу байлаа. Тартагдаа тулах ч үе олонтоо тохиолдсон. Тэр үед би уртаашаа хоёрхон өмдтэй, ханзархай ганцхан гуталтай, хүсэл  мөрөөдөл маань нарнаас ч цаана байгаа мэт бодогддог байсан. Гэхдээ надад  Баткус сайн анд байсан. Миний хошигнолд хөөрдөг, миний зан аяыг шууд дагадаг, намайг байгаагаар минь хайрладаг тийм л нөхөр байсан. Та одоо нусны алчуураа бэлдээрэй. Цаашаа бүр сонирхолтой болно-


-Бид хоёр хоюулаа өлөн, туранхай, галт тэрэгний буудал, метрогоор хоног төөрүүлж явдаг байв-


-Сүүлдээ байдал бүр хүндэрч андаа хооллож ч чадахгүй болсон үед арга буюу түүнийгээ 7-Eleven гэдэг дэлгүүрийн дэргэд 40 доллароор зарж нүгэл хийсэн, найзаасаа урвасан-


-Гэтэл удалгүй нэг сайхан өдөр би Рокки кино зохиолоо зарж хайрт найзыгаа буцааж худалдан авах мөнгөтэй болох нь тэр-


-Гэсэн ч нохойг минь худалдаж авсан өөдгүй амьтан намайг мөнгөтэй болсоныг шиншлээд мэдчихэж... Баткусыг маань 15 мянган доллароор зарна гэдэг юм байна. Гэхдээ тэр ийм үнэ хүрэх нохой мөн байсан даа-


 

Тэд 1981 онд хүртэл хамт байжээ. Үхэхээсээ өмнө Баткус эзнийхээ тоглосон хоёр ч кинонд дүрээ мөнхжүүлсэн.

 

НУУЦ.мн

 


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших