Нууц мэдээллийн уурхай

Хаягдсандаа хорссон амьтан сургагч эмэгтэй сургуультай сүрэг хэрэмээрээ...

Нийтэлсэн: 2017-04-04 13:29:23


WorldNewsDaily-д мэдээлснээр Дейтройт хотын цагдаагийн газар хаягдсандаа хорсохдоо сургуультай амьтад ашиглан экс амрагаасаа өшөө авч байсан 46 настай эмэгтэйг баривчилсан байна. Энэхүү санаанд оромгүй өшөө авалтын хохирогч нь 51 настай  Жэймс Робинсон гэдэг эр байжээ. Тэрээр хагас жилийн өмнө баривчлагдсан эмэгтэйгээс амрагийн холбоогоо тасалсан гэнэ. Гэсэн ч сүүлийн нэг сард хачин жигтэй явдал болж сүрэг хэрэмнүүдийн дайралтанд хэдэнтээ өртжээ. Бяцхан мэрэгчид гэнэт сүрэглэн  дайрч хайр найргүй хазсанаас болж хоёр хуруугаа тайруулж хамгийн аймшигтай нь өрөөсөн төмсөгнөөсөө салах шахжээ. Хөөрхий эр зэрлэг хэрэмнүүд дайрч довтолж хазаж гэмтээгээд байгаагийн шалтгааныг олохгүй бүр гайхаш тасраад байтал гэнэт учир нь тайлагджээ.


-Би ажлаасаа тараад ойролцоохь цэцэрлэгээр явж байгаад гэнэт сөөгний цаана өмнө нь амрагийн холбоотой байсан эмэгтэйгээ нуугдаж байгааг олж хараад машид цочирдсон. Түүний царай зүс нь сайн харагдсан. Гэнэт тэр исгэрэхэд хаанаас ч юм нөгөө хэрэмнүүд гарч ирээд дайрахад нь байдгаараа зугтаж арай гэж амь гарсан-

Хөөрхий эр цагдаад ийм өргөдөл бичиж өгчээ. Өргөдлийн дагуу цагдаа нар хаягаар нь очиж экс амраг нь байсан Смит гэдэг  эмэгтэйн гэрт нэгжлэг хийгээд хэрэмний бүтэн салааг олсон гэнэ. Нэгжлэгээр хоёр сараалжин төмөр торонд 27 хэрэм байжээ. Мөн Жэймс Робинсоны том зургийг наасан хоёрын зэрэг модон хүн арын хашаанд нь байжээ. Мөрдөн байцаалтаар хатагтай Смит өмнө нь циркын амьтан сургагчийн туслахаар олон жил ажилласан нь тогтоогджээ. Ажил мэргэжлийн энэ туршлагандаа тулгуурлан өөрийг нь хаяад явсан өөдгүй эрийг гэсгээж өшөө хорслоо дарахаар шийдсэн гэнэ. Тэрээр урхи ашиглан хотын цэцэрлэгүүдээс олон тооны хэрэм барьж сургажээ. Хэрэмнүүд нь эзний тушаалаар Жэймс Робинсоны зурагтай модон хүнийг хазаж довтолдог болсон байна. Өшөө авагч амьтад нь бэлэн болмогц тэрээр экс амрагаа отож эсвэл дагаж яваад хүнгүй газарт ирмэгц хэрэмнүүдээ торноос гаргаж дайруулдаг байжээ.

Хотын цагдаагийн газрын дарга Жэймс Грейгийн мэдэгдсэнээр ийм хачин жигтэй хэрэгтэй анх удаа учирч байгаа гэнэ. Хэрвээ экс амьтан сургагч эмэгтэйн гэм буруутай нь нотлогдвол 65 хүртэл жилийн хорих ял авах аж.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших