Ямаа самнасны дараа цайгаа ууж суухад нь согтуу жолооч гэрийг нь дайрчээ
Нийтэлсэн: 2017-04-04 10:47:57
Өнгөрсөн бямба гаригт нэг айлын гурван хүн гэмтэж, хоёр хүн нас барсан золгүй хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын гуравдугаар багийн малчин, 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрсан. Энэ хэргийн улмаас гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар газар дээрээ нас баржээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тухайн машины жолооч Р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад ийнхүү ноцтой осол гаргажээ. Одоогоор түүнийг цагдан хорьж, хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Болсон хэрэг явдлыг эх сурвалжуудаас тодруулахад, малчин Б нь эхнэр, гурван хүүхэдтэйгээ Өндөрширээт сумаас 15 орчим км-ийн зайтай амьдардаг байжээ. Тухайн өдөр тэднийх ямаагаа самнаж байсан бөгөөд ямааг нь самналцахаар хамаатан садангийнх нь гурван хүн ирээд байсны хоёр нь эхнэр нөхөр байсан аж. Өглөө нь ямаагаа самнаж эхлээд өдөр 13:00 цагийн үед бүгдээрээ цайгаа уухаар гэртээ ороод байтал дээрх золгүй явдал болсон байна. Гэрийн гадна хүчтэй хаазлах машины дуу сонссон гэрийн эзэн гэрээс гарах мөчид маш хурдтай явсан машин гэрийн баруун талаас хүчтэй мөргөн нураажээ. Үүний улмаас малчин Б-ийнд ямаа самнахаар ирээд гэрийн баруун талд цай ууж суусан залуу болон зурагт үзэж суусан Б-ийн бага хүү таван настай О нар харамсалтайгаар газар дээрээ амиа алдсан байна. Гэмтсэн хүмүүсийн хувьд гэрийнхээ зүүн талд сууж байсан учир бага зэргийн гэмтэл авчээ.
“Ниссан памили” маркийн автомашины жолооч Р тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй шахам байжээ. Тэрбээр мөн л нутаг усандаа нэр хүндтэй малчин бөгөөд санамсаргүй байдлаар ийм хэрэг хийснээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна. Малчин Б-ийнх автомашины замын ойролцоо байдаг байсан тул жолооч Р тэднийхээр орох гэж байгаад ийн хоёр хүний аминд хүрчээ.
НУУЦ.мн

sogtuugaar hereg iuldsen humusiig nasaar ni horij zodoh heregtei elegdej unagad devseed gh met