Мөс хэрэглэсэн жолооч 5000 км замыг унтаж амралгүй туулаад баригджээ
Нийтэлсэн: 2017-04-04 01:40:38
.jpg)
Өмнөговьд нүүрс тээвэрлүүлдэг хятад компанийхан монгол жолооч нартаа “ми-ми” гэдэг сэргээшийн төрлийн бодисыг хүчээр өгч 2-3 хоног нойр хоолгүй жолоо бариулдаг. Тэгвэл DailyMail-д мэдээлснээр Аляскын алсын замын тээвэрчин Гэрри Роббинс нь хар тамхины төрлийн метамфетамин бую манайхны нэрлэгдэгээр мөс хэрэглээд 5000 км зайг унтаж амралгүй туулж ирээд баригдсан байна. Тэрээр Америкийн баруун захын Сиэтл хотоос зүүн захын Массачусетс мужийн Деерфильд хот хүртэлх зайг 48 цагийн дотор ачааны хүнд тэргээрээ туулжээ.
.jpg)
Мансууруулах бодисоос нэгэнт хараат болсон жолооч төрөлх хотоосоо хөдлөхдөө л мөс татаж эхэлсэн агаад 5000 км замыг яаж давхиж барсанаа бүдэг бадагхан л санаж байжээ. Замдаа нэг ч удаа зогсоогүй аж. Түүнийг санаандгүй тохиолдлоор барьжээ.
.jpg)
Деерфильд хотод ирсэн хойноо ШТС-ын хажууд зогсоод машинаасаа буун шатахуун хийлгэжээ. Харин буцаад бүхээгдээ суух гэж яаж ч оролдоод барсангүй. Алсын тээвэрчин хэвийн бус байгааг анзаарсан ШТС-ынхан тэр дор нь цагдаа дуудаад барьж өгчээ. Мөрдөн байцаалтаар жолооч хол замыг ямар ч осол зөрчилгүйгээр туулсан нь мөн гайхал төрүүлжээ.
НУУЦ
