Нууц мэдээллийн уурхай

Буриад бөө шүтээн модыг нь хуга цавчсан оросуудад хараал хийжээ

Нийтэлсэн: 2017-04-03 07:29:16

Оросын вандалууд Байгаль нуурын шүтээнүүдийн нэг болох Яст мэлхийн гэгддэг аварга хадан дээр ургасан өнчин улиасыг тас цавчин хаяжээ. Энэ явдал саяхан болж зураг нь орон нутгийн цахимаар цацагджээ.

Гэмт этгээдийг олоогүй ч энэ явдалд захиргааны хэрэг үүсгэсэн байна. Нутгийн буриадууд  саяхан энэ хавиар зугаалж аялал хийсэн Оросын хасаг цэргийнхэн гэгч бүлэг этгээдүүдийг хардаж байгаа гэнэ.  Тэрх суурингийн хажууд Байгаль нуурын эрэгт орших Яст мэлхийн хад нь манай Тэрэлжийн мэлхий хадтай төстэй.  Энэ хад нь эртнээс нааш ариун газар гэгдэж иржээ. Домог ёсоор Байгаль нуурын ёроолд эрт дээр үед аварга яст мэлхий амьдарч байсан аж.

Буриад бөөгийн домгоор аварга яст мэлхий нь нуурийн цагаан сувднуудыг хар домын хүчнээс хамгаалдаг гэнэ. Яст мэлхийн цулгай хад дээр цор ганц өнчин улиас ургасан байсныг мөн л шүтээн гэж зарлажээ. Гэсэн ч оросууд тас чавчин хаяжээ. Тэрх суурингийн бөө Денис Ильгеев шүтээн улиасыг тас цавчсан буруу номтонд хараал хийжээ. “Хэрвээ муу санаатан нь эрэгтэй хүн бол удам нь өөрөөр нь тасраг” хэмээн хараажээ. Суурингийн иргэд өөдгүй этгээд хатуу цээрлэл амсана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 

NUUTS.,m

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших