Сүхбаатар аймгийн АН сүрт жагсаал хийлээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул" уриатай сүр дуулиантай жагсаал өнөөдөр боллоо. Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэн, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа аж. Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцсон ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг МАН-д өгч буйгаа мэдэгджээ. Энэ хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд өнөөдрийн жагсаалын хүчээ 10 дахин нэмж, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд жагсах гэнэ.
НУУЦ.мн