150 мянган долларын “Ferrari”-гаа унаж яваад осол хийсэн саятан гэнэтхэн ухаарч гэгээрсэн түүх...
Нийтэлсэн: 2017-04-02 14:45:48
Сирийн Дамаск хотод төрсөн 35 настай Мацци Думато нь Бразильд өсөж Дубайд бизнесийн гараагаа эхэлжээ. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн наймаа, маркетингийн бизнес эрхэлж сая саяын хөрөнгө цуглуулж чаджээ. Гэсэн ч 150 мянган доллароор “Ferrari” худалдаж аван салхи мэт хурдлан давхиж яваад таван машин мөргөн осол хийсний дараа гэнэт ухаарч өмнөх амьдралаа цэгнэн дүгнэсэн гэнэ.
-150 мянгын “Ferrari”худалдаж аваад л зорьсон өндөрлөгдөө хүрлээ гэж бодсон. Би 14 хоног тасралтгүй үдэшлэг хийн ууж идэж наргиж яваад тавын таван машин мөргөсөн осол хийсэн-
-Шоронд орсоныхоо маргааш өдөр нь миний хамгийн анхны таарсан хүн маань 15 жилийн өмнөөс мэддэг, сургуулийн найзын маань аав байсан. Тэр ч гэсэн цагтаа Дубайн баячуудын нэг гэгдэж гараашиндаа таван тансаг машинтай явсан ч шоронд ердөө л нэг матрос, нэг дэртэй л хүн болж хувирсан байсан. Би бас түүн шиг нэг матрос бас нэг дэртэй л хоригдол болсон байлаа. Өмнө нь хүн бүрд хүндлүүлж баярхаж тансаглаж явсан тэр Мацци биш болсон гэдгээ ухаарах үед аянганд цохиулах мэт болж билээ-
Мацци шоронгоос хараад өөрийгөө таних гэж дэлхийгээр хэрэн тэнэжээ.
Ингэж яваад Африкын Конгод сайндурын ажилтнаар ажилладаг эмэгтэйн лекцэнд суужээ. Удалгүй тэд дотносож гэрлэсэн гэнэ.
Миленитай учирсаны дараа хүмүүнлэг буяны ажилд өөрийгөө зориулахаар эргэлт буцалтгүй шийджээ. Энэ үед хүндбэрх зовлон тохиолдож эхнэр нь цусны хорт хавдартай нь тогтоогджээ. Мацци 700 мянган доллар зарцуулж байж эхнэрийнхээ амийг аварч чаджээ. Эхнэрээ эмчлүүлж байхдаа хорт хавдрын эмчилгээний талаар нэлээд мэдлэгтэй болсон байна.
-Эхнэрийг маань эмчилсэн эмч хорт хавдрын тусгай эмнэлэг нээх санаатай байсан. Би газрыг нь худалдан авч өгөөд эмнэлгийн орлогын 50 хувийг орт хавдартай ч эмчилгээний зардалгүй хүмүүсд туслах санд нийлүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан-
-Манай эмнэлэг 2017 оны эцсээр нээгдэнэ. Эмнэлгийн дэргэд сэргээн засах төв барьж байна. Эмнэлэг маань 32, ортой өдрийн гурван хоолтой-
Бразильд эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээний зарим төрөл байдаг ч чанар хүртээмж тун муу гэнэ.
-Би энэ эмнэлэгт байгаа бүх мөнгөө өгсөн. Дубайгаас явахад надад таван сая доллар байсан. Миний буруугаас болж гарсан ослын хохирлыг барагдуулах, торгууль төлөхөд нэг саяыг зарцуулсан. 700 мянгаар нь эхнэрээ эмчлүүлсэн. Бас нэг саяар эмнэлгийн газар худалдан авсан. Үлдсэн мөнгөө мөн л эмнэлэгтээ зарцуулаад дуусаж байна-
Саяхан түүний ах нь тархины хорт хавдартай гэж оношлогджээ. Ах нь гэр бүлээс нь үлдсэн цорын ганц хүн тул шаардлагатай гэвэл сүүлчийн доллароо ч өгөх гэнэ. Өдгөө Маццид тансаг хаус, ганган машины аль нь ч байхгүй. Тэрээр хуучин машин зардаг захаас худалдан авсан “Вольксваген” фургондоо эхнэрийн хамт хоноглодог. Заримдаа эмнэлэгдээ хоног төөрүүлдэг гэнэ.
NUUTS.mn
Гое мэдээ байна. Би 5 сая доллартой байсан бас л ингэх байсан. Хэ хэ