Нууц мэдээллийн уурхай

Таксины жолооч бүсгүй найз залуугийнхаа нууц амрагийг "хайртынхаа" гэрт хүргэж өгөөд...

Нийтэлсэн: 2017-04-02 01:59:47


Итгэмээргүй сонин тохиолдлын тухай Reddit-д шуугиж байна. Флодира мужийн Msixelaa гэдэг хаягтай  энэхүү царайлаг борхон бүсгүй Uber –д таксины жолоочоор ажилладаг гэнэ.  Тэрээр болсон явдлын тухай ийн өгүүлжээ.


-Миний найз залуу эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эргэнэ гэсэн. Цүнх саваа бэлдсэн. Тэр оройдоо бид хоёр хамт хоносон-
Найз залуугийх нь ээж хажуугийн хотод нь амьдардаг агаад бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн  хэмээн залуу эр итгүүлсэн байжээ. Мөн өглөө эрт ниснэ гэжээ.

-Бид өглөө эрт гэрээс нь гарцгаасан. Би машинаараа ажил руугаа явсан бол тэр бас машинаараа нисэх буудал явсан.
Бүсгүй өглөө нь хэд хэдэн хүнд  үйлчилжээ. Захиалга их бас зам түгжрэлтэй байсан гэнэ. Бага үдийн алдад нисэх буудлаас хүн авах захиалга иржээ.

-Би нисэх буудлаас нэг бүсгүйг авсан. Тэр манай хотод хувийн ажлаар ирсэн гэсэн-
Үйлчлүүлэг нь тун царайлаг эмэгтэй байжээ. Учрах хүнтэйгээ уулзах гэж ихэд яарч догдолж байгаа илт байсан тул янаг амрагийн хэргээр ирсэн гэж жолооч зөв таажээ. Хоёр бүсгүй  замдаа үг хэл нийлж ойр зуурын юм ярьжээ. Жолооч бүр үйлчлүүлэгчийнхээ дуртай дууг нь хүртэл тавьж өгсөн гэнэ.


-Тэр өөрийнхөө найз залуугийн тухай ярьсан. Тэд бараг л зуун жил уулзаагүй мэт  тэр лүүгээ яарч байсан. Би бас найз залуугаа өөр хот руу ажлаар явсан гэдгийг хэлсэн-

Үйлчлүүлэгч бүсгүйн тавиулсан дуунууд  нь Msixelaa-гийн найз залуугийн дуртай дуунууд байсанд гэнэтхэн сэжиг төрж эхэлжээ.


 

Улмаар найз залуугийх нь амьдардаг хороолол руу чиглэсэн байна.


 

-Миний мэддэг тэр л байшин луу ойртох тусам зүрх маань дэлсэж дээшээ ямар нэгэн хөөрөөд л ирсэн.  Удалгүй манай найз залуугийн гэрийн гадаа ирэхэд Фрайгийн машин зогсоолд зогсож байгаа нь харагдлаа-
 

Такси ирэхэд найз залуу нь гэрээсээ гарч ирэн үйлчлүүлэгчийх нь цүнхийг  багажаас авсан байна.


-Манай өөдгүй худалч амьтан гарч ирээд багажнаас цүнхийг нь авахад би чөтгөрд хорлогдсон мэт болсон.  Муу өөдгүй новш, одоо чи үхдэл болсон гэж байдгаараа хашгирахад тэрээр гэр лүүгээ зугтсан. Би араас нь гүйцэж очоод бөгсөн дээр нь сайн гэгч өшиглөөд авсан-

Msixelaa тэр дор нь нууц амраг руу нь дайрч хоёр бүсгүй зодолдсон байна. Нууц амраг нь бас мөчөөгөө өгсөнгүй. Харин өөдгүй найз залуу нь цонхоороо харж зогсож байгаад эцсийн эцэст гарч ирэн Msixelaa-гийн гараас нууц амрагаа арайхийн салгаж аваад гэртээ орон хаалгаа түгжжээ. Гэхдээ тэд маш их айсан тул гарч ирж цүнх чемоданаа аваагүй гэнэ. Таксины жолооч бүсгүй чемоданыг нь олз бас баримт болгож аваад явжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. irgen /203.91.112.214/ 2017-04-07 19:49:18

    zuv zavhai naizaasaa s***san ni deer

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших