Ц.Балхярваа даргатай Завханы ИТХ-д аймшигтай ялгаварлан гадуурхалт гарч байжээ
Нийтэлсэн: 2017-03-30 03:14:31

Улстөрийн намаар ялгаварлан гадуурхах, хавчин хяхах дарамтлах талаараа АН ялсан Завхан аймаг улсад “тэргүүлж” байна. Хоёрхон хоногийн өмнө Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй аймшигтайгаар амиа егүүтгэсэн. Тэгвэл аймгийн ИТХ-д гэсэн дутахааргүй ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт гарч байжээ. 2014 онд Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хэвлэл мэдээлэл, олон нийтийн гадаад харилцаа, иргэний танхим хариуцсан ажилтнаар ажилд осон Ё.З үндсэн дээр хагас бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ тогтмол 90-с дээш хувьтай ханган ажиллаж байсан юм. Мөн үндсэн ажлаас гадна хавсран гүйцэтгэх журмаар байгууллагын няравын ажлыг гүйцэтгэж байсан. Үүний хажуугаар сумдын иргэний танхимуудын үйл ажиллагааг сумдын Улаан Загалмайн үйл ажиллагаа, сумдын цахим сайтуудыг ажиллуулах ажиллагааг ямар ч алдаа дутагдалгүйгээр цаг тухайд нь шуурхай гүйцэтгэсээр иржээ. Гэтэл 2016 оны 7-р сарын 29-нд аймгийн ИТХ-ын даргаар Ц.Балхярваа сонгогдсоноор байнгын шахалт хавчлага, ажлын байрны дарамтанд өртөж худлаар гүтгэгдэж эхэлсэн байна. Сар ч өнгөрөөгүй байхад буюу 2016 оны 8-р сарын 12-ны өдөр Хурлын дарга “Цалин бууруулах арга хэмжээ авах тухай” захирамж гаргасныг орой ажил тарсны дараа гэр лүү нь хүнээр хүргүүлжээ. Уг захирамжинд иргэний танхимын зориулалтаар бэлтгэсэн эд дутууг гүйцээх гэсэн заалт орсон байжээ. Гэтэл няравын хувьд хүлээлгэж гөх дутуу эд хогшил нэг ч гбайсангүй. Захирамжинд заасан хүлээлгэж өгөх ёстой гээд гээд хогшлуудыг анхнаасаа хүлээж аваагүй байсан ч 8-р сарын цалингаас нь 20 хувийн суутгал хийжээ. 9-р сарын 9-нд сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргаад 13-нд нь ажлаас чөлөөлөх тушаал залгуулан гаргажээ. Гэсэн тэрээр ажлын байрны дарамт үзүүлэгч даргад бууж өгөөгүй байна. Хуулийн хүрээнд заргалдсаар Ц.Балхярвааг бараг буулгаж авсан нь ИТХ-ын ажилтан Д. Үнэнхүүтэй байгуулсан “Эвлэрэлийн гэрээ”-гээр батлагджээ. Гэрээнээс харахад тэрээр маш их дарамтлуулж байжээ. Эвлэрэлийн гэрээгээр сахилгын шийтгэл оногдуулсан захирамжуудыг хүчингүй болгуулахаар болжээ. Үндэслэлгүй суутгуулсан цалингийн суутгалаа нөхөж авахаар болсон. Гэрээний 7-д ИТХ нь “ТҮ-9” телевиз рүү Ё.З-гийн талаар албан ёсоор залруулга хүргүүлж, албан бичгийг эвлэрлийн гэрээнд хавсаргах үүрэг хүлээжээ. Үүнээс харахад ажилтнаа олон нийтийн мэдээлллийн хэрэгслээр гүтгүүлж хотын ТВ рүү хүртэл үндэслэлгүй мэдээлэл өгч байжээ. Хамгийн “гайхалтай” нь гэрээний 8-д “.... цаашид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага болон тус байгууллагын ажилчдаас Ё.З-нгийн нэр төр, алдар хүндэд халдах, ямар нэг хэлбэрээр дарамт шахалт учруулах, гутаан доромжлох, айлган сүрдүүлэх зэргээр хууль бус үйлдэл гаргахгүй байх үүрэг хүлээсэн...” гэжээ. Завханы ИТХ-д ийм л аймшигтай байдал тогтжээ. Даргаа дагаад бусад ажилтнууд нь халагдаж байгаа хүнээ дарамталдаг дээрэлхдэг байсан байна. Ц.Балхярваа нь өмнө нь ИТХ-ын нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан нэгэн. Гэтэл дарга болмогцоо хамт ажиллаж байсан нөхөртөө ийнхүү хатуурхаж дарамталсан гэнэ.
НУУЦ.мн
