Америк эр амь даатгалын мөнгөний төлөө эхнэр, 4 настай охиноо хөнөөлгөх захиалга өгчээ
Нийтэлсэн: 2017-03-29 14:31:23

Вашингтон мужийн Монро хотын Жэйфри Скотт Лайтл гэдэг эр гэр бүлийнхээ амь даатгалын мөнгийг авахын тулд 10-аад жил ханилсан эхнэр болон дөрвөн настай охиноо алуулах захиалгыг хөлсний алуурчинд өгсөн хэргээр баригджээ. Түүний авах ёстой мөнгө нь 1,4 сая доллар гэнэ. Өөдгүй америк эр охиноо төрснөөс хойш л энэ тухай төлөвлөж Шейн гэдэг хөлсний алуурчинтай хэдэнтээ уулзаж байсан нь тогтоогджээ. Эцэст нь амь даатгалын мөнгөнд шунан алуурчин луу и-мэйл явуулахаар ийн бичжээ.

-Сайн уу Шейн ажил сайн уу, Чи намайг эхнэр охин хоёроос нь салгаж өгч чадна гэж хэлж байснаа санаж байна уу, Одоо би чиний саналыг хүлээн авахаар шийдлээ,,,-
Энэ мэтээр бичээд эцэст нь даатгалын компаниас авах амь даатгалын мөнгийг тэнцүү хувааж авах “шударга” санал тавьсан гэнэ. Мөн аллагыг дээрэм эсвэл золгүй учрал мэтээр харагдуулах хэрэгтэйг сануулж эхнэрийнхээ ажилд явдаг ирдэг цагийг хүртэл нарийн дурджээ.

Гэсэн ч шуналт америк эр захиагаа бичээд и-майлээр явуулахдаа аймшигтайгаар алдаж алуурчин луу бус харин хуучин даргынхаа хаяг руу явуулсан байжээ. Экс ажилтнаа ямар хүн болохыг сайн мэддэг дарга тэр дор нь цагдаад хандсан байна. Жэйф эхлээд охиноо и-майл явуулсан гэж зүтгэж үзсэн ч эцэст нь хэргээ арга буюу хүлээжээ. Гэхдээ төлөвлөсөн л болохоос алаагүй л байна шүү дээ хэмээн өөрийгөө өмөөрчээ. Өдгөө тэрээр бусдыг санаатай алахаар завдсан, өдөөн турхирсан гэх хэргээр хоригдож байна.
NUUTS.mn

Бидний зориод 27 жил сонгодог зэрлэг капитализм чинь энэ шүү дээ.Мөнгөнөөс илүү үнэт зүйл их байгаа