Нууц мэдээллийн уурхай

Хөлдүү тайгыг туулсан зоригт тува охины түүх худал болж ээжид нь эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийтэлсэн: 2017-03-29 09:29:51


Саяхан манай хэвлэл цахимаар хөлдүү тайга дундууд -30 хэмийн хүйтэнд найман цаг алхан суурин хүрч хэл дуулгасан  дөрвөн настай зоригт тува охины тухай шуугисан. Гэсэн ч мөрдөн байцаалтаар охины түүх худлаа болж харин ээжид нь ахмад настан болон нялх хүүхдийг харгалзах хүнгүйгээр амь нас нь аюултай нөхцөлд үлдээсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн бодит түүхийг гуйвуулан ярьсан дотуур байрны багш Саяна Чыпсын гэдэг эмэгтэйг захиргааны хариуцлагад татжээ.  Үнэндээ доорхи явдал болсон байна.

Дөрвөн настай Саянаг ээж нь эмээ өвөөтэй нь орхин өөр тийшээ нүүдэллэж  20 орчим км-ын зайд буужээ. Өвөө нь сохорсон бол эмээ нь даралт өндөртэй хүн байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр эмээ нь цус харваж/дараа нь шинжилгээгээр батлагдсан/ нас барсан гэнэ. Эмээгээ хөдлөхгүй дуугарахгүй хэвтэж байгаа тухай охин өвөөдөө хэлэхэд өвгөн юу болсоныг гадарлажээ. Ингээд тусламж хэл дуудуулахаар хамгийн ойрын айл руу явуулсан байна. Тэр айл нь найм бус ердөө дөрвөн км-ын зайд байжээ. Охин боорцог жигнэмэг авч явжээ. Мөн -30 хэм бус харин тогтуун дулаахан өдөр байсан гэнэ.  Гурван цаг хэртэй алхаад охин тэр айлд хүрч тэндээс төв болох Кунгурут руу хэл залгуулсан байна. Эмээгийнхээ оршуулгын үеэр охин ханиад хүрч хоёр долоо хоног төвийн эмнэлэгт хэвтжээ. Энэ үед л дотуур байрны багш болон суурингийнхан хэвлэлийнхэнд зохиомжилсон түүхээ дуулгаж бөөн шуугиан дэгдээсэн гэнэ.

Харин бодит байдлыг мэдэх суурингийн удирдлага хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандсанаар охины ээж Элянорад ахмад настан болон нялх хүүхдийг харгалзах хүнгүйгээр амь нас нь аюултай нөхцөлд үлдээсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Ээжийг нь баривчлах гэж оросууд нисдэг тэрэгтэй ирсэнд тува эмэгтэй  эсэргүүцэл үзүүлсэн тул хүчээр авч явжээ. Түүнийг бүр Кызилд хүргэсэн гэнэ.  Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийг хамгаалах омбудсмэний төлөөлөгчид сууринд ирж ээжийх нь эсрэг баримт материал цуглуулж байгаа агаад эхний ээлжинд ээж байх эрхийг нь хасах гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 3
  1. Ghj /66.181.184.156/ 2017-03-30 04:09:30

    Uvliin ulir***d 4km ***hah huuhed baitugai tom hund ch hetsuu shde

  2. Ghj /66.181.184.156/ 2017-03-30 04:09:31

    Uvliin ulir***d 4km ***hah huuhed baitugai tom hund ch hetsuu shde

  3. novsh /73.172.19.238/ 2017-04-02 03:58:04

    Harah tsarainii goliichood hodoonii hulgaich baina doo. iim m***nud hun hairlahchgui

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших