Нууц мэдээллийн уурхай

Г.Дэнзэнгийн өгсөн дэндүү гэмээр 3 мэдүүлэг...

Нийтэлсэн: 2017-03-29 08:55:41


 

Өгсөн мэдүүлгээс нь харахад эхнэрээ таньдаггүй, юу хийдгийг нь мэддэггүй бас хэзээ хаана ямар ажил хийж байснаа санадаггүй хүн болж таарч байна.
 

                            -“ГОВЬ ПОВЕР”-ЫГ ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИ ГЭЖ МЭДЭЭГҮЙ-

Анхны мэдүүлэг: -Би “Говь повер” ХХК-ийн захирал Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, мэдэхгүй. Үзүүлж буй тэмдэглэлийн дэвтрийн утасны дугаар жагсааж бичсэн хэсгийн 101 дэх хэсэгтэй танилцлаа. Энэ жагсаалтууд миний гараар бичигдсэн байх боловч тэнд бичигдсэн Баярмаа гэгчийг мэдэхгүй байна. “Говь повер” ХХК-д огт оролцоогүй бөгөөд энэ компанитай хамааралгүй. Надад УБЕГ-т ажилладаг танил хүн байхгүй. Тус газар ажилладаг Батцоож гэгчийг огт танихгүй. Харилцаж байгаагүй. Утсаар яриагүй. Би Г.Улзмаа эгчийг зуслан, байшин, газартай гэдгийг мэдэхгүй. Г.Улзмаа эгчтэй машинд явж байхдаа зуслангийн газрын хажуугаар явж байхад ийм газар байгааг зааж өгч байсан. Уг хувийн сууц надтай хамааралгүй. Миний эд зүйлс яагаад тэнд байгааг мэдэхгүй. Төрсөн эгч Улзмаагийн хувь эзэмшдэг “Хар арслан”, “Эм ай ди би” констракшн компаниудын талаар мэдэхгүй. Норов гэж хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Норов гэж хүнтэй хамтарч компани байгуулах гэсэн асуудал байхгүй.

       -БИ 2010 онд ТЭРГҮҮ Н ШАДАР САЙДЫН ЗӨВЛӨХ БИЛ ҮҮ АХЛАХ ЗӨВЛӨХИЙН АЛЬ НЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН-

Хоёр дахь мэдүүлэг: -Миний бие 2010 онд тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. 2010 оны зарим зүйлийг бүдэг санаж байна. Тухайн үед Тэргүүн шадар сайдын багцаас чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэж 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Тухайн үед сангийн яамнаас Тэргүүн шадар сайд болон шадар сайдын хөрөнгө оруулалтын багц нь бөөн үнийн дүнгээр батлагдсан нь буруу байна гэж шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл зүйл заалтыг нь нарийн тусгаагүй байсан. Тэргүүн шадар сайдын багцад үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө оруулах, шадар сайдад бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөв батлагддаг байсан. 2010 онд чөлөөт бүсийн зөвлөл гэж байгууллагаас хамаарал бүхий чөлөөт бүсүүдийн худалдан авалтын саналыг хүлээн авч нэгтгэн холбогдох саналын хамт Тэргүүн шадар сайдад албан бичиг ирүүлсэн байдаг. Тэгээд Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү суурилуулах ажил нэртэй хөрөнгө оруулалтын жагсаалт хэлбэрээр орж ирсэн байсан. Түүний дараа Тэргүүн шадар сайд байна уу, ЗГХЭГ-ын даргын аль нэг нь энэхүү саналуудыг үндэслэн худалдан авалтын жагсаалт хийх тушаал гаргасан. Тэгээд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байна уу, Тэргүүн шадар сайдын аль нэг нь тушаал гаргаж, энэхүү худалдах, худалдан авах үнэлгээний хороог томилж, үнэлгээний хорооны даргаар миний бие томилогдсон. Үнэлгээний хороонд орж ажилласан гишүүдийн нэрсийг чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас санал болгосон байсан. Түүнийх нь дагуу үнэлгээний хороо томилсон байсан. Тухайн үед үнэлгээний хороо хуралдаж жагсаалтад дурдагдсан нэр бүхий худалдан авалтуудыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү худалдан авах сонгон шалгаруулалтыг нээлттэй тендэр шалгаруулалтын зарчмаар сонгон шалгаруулсан. Нарийн процессуудыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан зарыг нь тавиад олон компани хүсэлтээ өгч өрсөлдсөн байх. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэн “Эн ай ди би” компанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн.

Тэр компанийн дотоод үйл ажиллагаа яаж явдгийг би мэдэхгүй. Энхболдыг сайн танихгүй. Ер нь бол ардчилсан намд гүйгээд байдаг залуу байсан. Тэр үед би зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу явагдсан. Манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын нарийн үйл ажиллагааг хариуцаж ажилласан байдаг. Бид мэргэжлийн хүмүүс биш учраас чөлөөт бүсийн зөвлөлөөс ирүүлсэн техникийн тодорхойлолтыг үндэслэн баримт бичгийг үнэлгээний хорооны гишүүд боловсруулж гаргасан. Энэ хороонд нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Энэ тендэрт оролцож байсан тодорхой компаниуд материалаа ирүүлсэнээс “Эн ай ди би” компани шалгарсан. Үнэлгээний хорооноос бүх зүйлийг журмын дагуу явуулсан. Үнэлгээний хорооны процесс огт болоогүй мэтээр намайг гүтгээд байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэргүүн шадар сайдын өрөөнд энэ бүх хурал болсон. Би тэргүүн шадар сайдын зөвлөх байсан учраас ямар нэгэн мөнгө захиран зарцуулах эрх байгаагүй. Энхболд гэж хүн намайг шууд гүтгэн гүжирдсэн байна. Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ нь тодорхой эрхэлсэн үүрэгтэй байдаг.

Компанийн дүрэмд заасан эрх үүргийнхээ дагуу ажиллаж байна. Миний бие компанийн дүрмийн 9.1-9.13 хүртэл заалтуудыг хэрэгжүүлж ажилласан. Түүнд Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ийн эрх үүрэг байдаг. Компанийн үнэлгээний хороо байгуулах процессыг ТУЗ-д танилцуулдаггүй. Тэгэхээр дотоод хулалдан авалтын процесс яаж явагдаж байгааг би мэдэхгүй. Тэгэхээр компанийн дотоод асуудлыг би мэдэхгүй байсан. Нэмж хэлэхэд би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэж мэдээгүй. Сүүлд нь эгч маань надад хэлэхдээ Энхболд гэж хүнтэй хамтарч компани байгуулсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд намайг байр авахад гэр бүлийн гишүүд буюу ээж аав, Г.Улзмаа, Г.Одонгэрэл эгч нийлж надад нийт 150 сая төгрөг өгсөн. Г.Улзмаа эгчийн өгсөн 30-40 сая орчим төгрөг байсан байх. Энэ мөнгөөр би кристал таунд байх байрыг худалдаж авсан. Анх техникийн тодорхойлолтыг замын-Үүдийн Чөлөөт бүсээс боловсруулж ирсэн байдаг.

Тэр тодорхойлолтын төсөвт өртөг нь 200 сая төгрөг болсон байсан. Тэгээд үнэлгээний хорооноос “Эн ай ди би” компанийг шалгаруулсан байсан. Ажлыг энэ компани хийснийхээ дараа улсын комисс очиж хүлээж авсан. Энэ комисст миний бие байсан. Тэр компани хэдэн төгрөгийн ашигтай ажилласан эсэхийг би мэдэхгүй. Бодвол оруулсан хувиараа хоёр хүн нь ашгаа хувааж авсан байх. Өмнө мэдүүлэгт Энхболд гэж хүн надад шууд бэлэн мөнгө өгсөн гэж гүтгэж байна. Би хэзээ ч бэлэн мөнгө аваагүй.
 

                                                         -МАНАЙ ЭГЧ ТЭР ТЕНДЕРТ ОРСОН ЮМ БИЛЭЭ-

Гурав дахь мэдүүлэг: Намайг "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа тус компаниас зарласан гаалийн хяналтын талбайн тендерт оролцоно гэж бодсон юм байна лээ. Тухайн үед миний зүгээс чиглэл өгсөн асуудал байхгүй. Тэгээд манай эгч тэр тендэрт орсон байсан. Тэндер авахыг хүссэн юм билээ. Магадгүй хамтран амьдрагч Түмэнхүүтэйгээ тийм зүйлийн талаар ярьсан байж магадгүй. Энэ тендэрт “Хар арслан” гэж компаниараа оролцоод тендэрт шалгараагүй юм билээ.

Миний хувьд тухайн үед Түмэнхүүд хандаж энэ тендерт “Хар арслан” компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Сүүлд Түмэнхүү надад хэлэхдээ тендерийн нөхцөл шаардлагыг хангаагүй  учир шалгараагүй гэж хэлсэн. Манай эгч Г.Улзмаа надад хэлэхдээ энэ тендерт “Далайн хилэнц”, “Хар арслан”, “Хүсэл мөрөөдөл” гэх компаниудаараа зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд мөнгөтэй болно гэж хэлж байсан. Би Түмэнхүүд эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь шалгарахад дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь аль нь шаардлага хангаагүй гэж Түмэнхүү хэлсэн. Би Түмэнхүү гэж хүнийг сайн мэдэхгүй юм. Тийм дуртай ч биш. Энэ хүн Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр ажиллаж байсан.

Тухайн үед ардчилсан намын тодотголтой хүмүүсийн ажилд орох хүсэлт анкет намын даргын туслах дээр цуглардаг байсан. Би Түмэнхүүгийн анкетийг тухайн үеийн намын даргын туслах Аззаяа гэж хүнд өгсөн. Сүүлд Аззаяа гэж хүн Эрдэнэс тавантолгой компанийн хүний нөөцийн албаны дарга болсон. Ингээд цаашаа хүний нөөцийн албаны дарга нь уламжилж, томилсон байх. Миний хувьд гүйцэтгэх захиралд энэ хүнийг томилж өгөөч гэж хэлсэн зүйл байдаггүй. Манай эхнэрийн гэж хэлэгдэх “Говь повер” компани яаж энэ тендэрт орж сонгогдсоныг би мэддэггүй. Анхнаасаа манай эгчийн компани гараад ирчих болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь “Говь повер” компани гараад ирсэн. Миний бодлоор үнэлгээний хорооны гишүүд олонхийнхоо шийдвэрээр л явсан байх. Түмэнхүү болон үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон хүн нь л нөлөөлж чадна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. kkk /202.70.46.219/ 2017-03-30 04:33:41

    Энэ гарыг чинь нөгөө гол жүжигчин нь ой санамжаа***ддаг солонгос олон ангит кинонд тоглуулвал овоо амжилтанд хүрэх юм байна.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших