Нууц мэдээллийн уурхай

17 тэрбумын "дуулианы эзэн" Г.Дэнзэн нарын хүсэлтийг шүүх хэрэгссэнгүй

Нийтэлсэн: 2017-03-29 02:18:24

ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түр завсарлаад байсан. Шүүх хурал өнөөдөр 09.30 цагаас дахин нээлттэй үргэлжилнэ. Шүүх хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Батзандан, С.Батгэрэл нар дэнсэлж буй. Хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас шүүх бүрэлдэхүүнд гурван хүсэлт гаргасан. Тухайлбал, шүүгдэгч Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрч Ж.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлт гаргав. Уг асуудлаар шүүх хуралдаан түр завсарлаж, тогтоол гаргасан юм.

Шүүхийн тогтоолоор гэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаанд оролцсон, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүд ийн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гаргасан өмнөх мэдүүлгийг хэлэлцэх замаар хуралдааныг үргэлжлүүлнэ хэмээж хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Мөн шүүгдэгч Г.Түмэнхүү нь өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргасан ч энэ саналыг шүүх хэрэгсээгүй юм. Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүх хурал өмнө хоёр удаа хойшилж байсан. Тухайн үед шүүгдэгчдийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар нийт 35 хоногоор хойшилж байсан билээ. Тиймээс шүүх хуралдааны явцад гаргасан шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч авах хүсэлтийг авч хэлэлцээгүй байна. Харин иргэний хариуцагчийн зүгээс хэргийн нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан юм.  Учир нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах хуультай.

                      -Гэм буруутай нь тогтоогдвол Г.Дэнзэн нар 5-10 жилийн ял шийтгүүлнэ-

Тэгвэл шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайг тогтоовол “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх Г.Дэнзэн нар 5-10 жилийн ял шийтгүүлнэ. Энэ хэргээр Г.Дэнзэнгээс гадна Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын дөрвөн иргэн шүүгдэж байгаа юм. Тэднийг 2014 оноос шалгаж эхэлсэн бөгөөд Г.Дэнзэн хэрэг шалгах явцад Герман руу зугтаж, хэрэг үйлдээгүй хэмээн хэдэнтээ эсэргүүцсэний эцэст ийнхүү гурван жилийн дараа шүүх хуралдаанд оролцож байна.

17 тэрбумын дуулианд холбогдсон хэрэг явдлыг сийрүүлбэл, Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт Г.Дэнзэн эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй "Говь повер" компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулж, ялуулсан. Улмаар ялуулсныхаа дараа тендерийн 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа 700 сая төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас шилжүүлэх тушаалыг Я.Батсууриар гаргуулсан. Ингээд иргэн Д.Баярмаатай хамтран "Эрдэнэс Тавантолгой"-гоос зарласан тендерийг гүйцэтгэхээ больсны улмаас 5.3 тэрбумын хохирол учирсан гэж шүүхэд гомдол гаргасан. Уг нэхэмжлэлийг нь "Эрдэнэс Тавантолгой"-н Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр зөвшөөрч, 4.8 тэрбум төгрөг шилжүүлж, эвлэрлийн гэрээ байгуулсан гэх хэрэгт буруутгагджээ. Ийн шилжүүлэхдээ өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасч тооцсон гэх.

Одоо Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэснийг шүүх хэлэлцэж буй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2: Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай. Мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 нь энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай юм.

Ийгл.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших