Нууц мэдээллийн уурхай

“Шилэн” Цогоо Австралид үер буулгахыг тэнгэр бурханаас гуйжээ

Нийтэлсэн: 2017-03-29 01:54:51

Манай эрх баригчид улс орноо хямралаас гаргах, уул уурхай, зам тээврийн салбарыг хөгжүүлэх өөд нь татах ямар ч бодлого төлөвлөөгүй гар хоосон сууж байгааг ЗТ-ийн дэд сайд “Шилэн” Цогоогийн ээлжит пост баталлаа. Манай мундаг дарга нар тэнгэр бурхан, гэнэтийн тохиолдол, байгалийн үзэгдэл, өрсөлдөгчийнхөө нутагт буух үер усанд л найдаж суугаа юм байна. Хэрвээ сайд дарга нар мааь тэнгэрийг захирдаг байсансан бол байж  болох л аргын нэг. Гэхдээ манайд гал тахьдаг “Бортуун” гэлэг сайд байсан. Малайзын онгоцыг унагадаг Арвин гээд гишүүн байлаа. Одоо тэдэн дээр Австралийн нутагт үер буулгадаг “Шилэн” Цогоо гэдэг дэд сайд нэмэгдэж байна. Энд тэнд эрх эргүүлж яваад байдаг тул үер буулгаад Астралийн нүүрсний уурхайнуудыг усанд автуулж чадаж магадгүй. Эрийн бүү бас гэдэг. Хэдэн жилийн өмнө Хятадыг нүүрсээр хангагч Австралид маш том үер бууж нүүрсний гол бүсүүд нь үерт автсан. Үндсэн нийлүүлэгч нь баларсан урд хөршийнхэн манайхнаас нүүрсээ татаж Монголын эдийн засаг гялалзсан үсрэлт хийсэн ч өдгөө эргээд шалдаа буусан. Их үсрэлтийн он жилүүдийг өөрийн дэд сайд байх хугацаандаа эргүүлж авчирах гэсэн “Шилэн” Цогоогийг цаад санаа нь уг нь “зөв”...Гэхдээ Австралийн сайд нар хэзээ ч Монголд зуд болоосой хэмээн олон нийтийн цахим сүлжээгээр зарлах адгийн ёс зүйтэй хүмүүс биш. Өдгөө 250 км/ц-ийн хурдтай “Дебби” гэдэг хүчтэй хар салхи Австрали руу дөхөж явааг дэд сайдтан гүүглэдээд мэдсэн байна. Энэ хар салхи нь 2011 онд Австралид 3.6 тэрбум долларын хохирол учруулж байсан “Яси” хар салхинаас хойших хамгийн их хор хөнөөл дагуулсан хар салхи болж болзошгүй гэж холбогдох албаны хүмүүс анхааруулжээ. Хэрвээ үер буувал үндэсний хэмжээний гамшиг болж олон хүн хохирч амиа алдана. Гэтэл Монголын дэд сайдтан бороо бороо ороосой гээд алгаа ташиж сууна.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших