У.Хүрэлсүх Ерөнхий, Ж.Энхбаяр Шадар сайд болно
Намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн “зайлуулсны” дараа Шадар сайдУ.Хүрэлсүх намын дарга бөгөөд Ерөнхий сайд болох төлөвлөгөөтэй байгаа нь бараг тодорхой болсон. Одоогийн Ерөнхий сайд Ж.Энхбаярыг сонгогдсон цагаас нь эхлээд л бүх хүрээнд эрчимтэй явагдсан сул дорой, арчаагүй идэвхигүй, Миегийн утсан хүүхэлдэй гэх пиарын үр дүн удахгүй гарна. Харин Шадар сайдын суларсан суудалд хэн суух нь сонирхолтой. Ж.Энхбаяр энэ суудалд яригдаж байгаа гэнэ. Одоогоос хэдхэн сарын өмнө Эрдэнэтийн 49 хувийн маргаан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцохдоо сайд болно гээд гүйж яваа нөхдүүдийн талаар дурдсан. Ерөнхийлөгчийг голдуу худлаа ярьдаг гэдэг ч сүүлийн үед эрх баригчдын дотоод зөрчил, хагаралдааны тухайд үнэн хэлээд байгаа. АН-тай харьцуулахад засаг тогтвортой байдгаараа давуу гэдэг Ардын намаас сайд нараа огцруулах тухай хэн хамгийн их санал гомдол үг хэл гаргасныг дүгнэхэд аргагүй Ж.Энхбаяр тодордог. Тэрээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнг огцруулна хэмээн айлгаж байсан, хотын дарга Су.Батболдыг унагана хэмээн сандаргаж байсан. Сайд нарын үйл ажиллагааг маш сайн шүүмжлэгч төдийгүй хурал чуулган дээр хамгийн сайн загнагч нь байлаа. Үндсэндээ Засгийн газрын гишүүд Их хурлаас бус Ж.Энхбаяраас айж ирсэн гэхэд болно. Айсан зарим нь аргадсан гэдэг. БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нь УИХ дахь цэргийн салбарын ганц “мэргэжилтэн” гэдэг түүнийг Батлах хамгаалах салбарын дээд шагналаараа шагналаа. Түүнээс хойш үндсэндээ орчин үеийн нэг ч сөнөөгч онгоцгүй шахам болоод байгаа армийн талаар гишүүн бараг дуугарсангүй. Ж.Энхбаярыг удмын ясны цэрэг гэдэг ч цэрэг хүнд байх цэргийн нууцаа алдахгүй гэсэн чанар байдаггүй. Харин ам алдахдаа амархан гэдэг нь хоёрхон жишээнээс л харагддаг. 2012 онд БХ-ын сайдаар томилогдсон даруйдаа л зэвсэгт хүчнийг ард түмний эсрэг хэрэглэх тухай, цэргийн болон улсын нууцад холбогдох мэдээлэл задруулсан хэрэгт унаж тухайн үед УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар огцруулахаар тогтоолын төсөл оруулж ирж байсан. Удаах нь тун саяхны БОАЖЯ-ны дарга нарын хахуулын хэргийг цахимаар цацсан явдал юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогийн байнгийн хорооны даргын хувьд авлигал авч байгаа түшмэдийг үйлдэл дээр нь барьсан нь бас л ажил үүргийн шугмаар авагдсан мэдээлэл байж таарна. Албан тушаал ажил үүргийн хувьд авагдсан мэдээлэл нь хэний тухай юуны тухай гэдгээс үл хамааран Ж.Энхбаяр шиг “цэрэг” хүний хувьд цэргийн нууц л байх ёстой. Гэтэл тэрээр тэсэлгүй тэр тусмаа цахимаар цацсан. Цацсан мэдээлэл нь гэрлийн хурдаар тархаж Д.Оюунхорол хүнд байдалд орсон. Дараа нь эргэж буцан дарга нар нь авлигал авсан нь сайдад нь хамаагүй гэсэн яриа өгсөн ч тэр нь зарим хүмүүсд “матрын нулимс” хэмээн ойлгогдсон. Өнгөрсөн намрын чуулганы хамгийн идэвхитэй гишүүнээр тодорсон Ж.Энхбаяр нь Засгийн газрын гишүүдийг шүүмжлэх баалах тал дээр үнэхээр идэвхитэй байсан. Түүний идэвхи олон шалтгаантай байж болно. Намын дарга нь Ерөнхийлөгчид нэр дэвшсэнээр намд нь том хөдөлгөөн орж эрх мэдлийн шилжилт явагдана гэдгийг урьдчилж хараагүй, тооцоогүй гэвэл итгэхэд бэрх. Сайд нар луу чиглэсэн байнгийн дайралт довтолгоо нь цаагуураа Ж.Энхбаярын Засгийн газрыг сул дорой идэвхигүй гэх мессэжийголон нийтэд түгээхэд нэмэр болсон байж таараа. Д.Оюунхоролын яамны авлигалын хэргийг цахимаар цацсан нь намын нөхөд нь түүнээс зайгаа барихад хүргэсэн. Ямар ч байсан дэргэд нь “нууц” зүйл ярихаа больсон гэдэг. Түүний намтар маш товч. 1973 онд төрсөн. 1990 онд арван жилийн 1-р дунд сургуулийг төгсч, 1990-1992 онд ЦНДС-д суралцаж байсан гэдэг. 1992 онд 19-хөн насандаа “Газар” ХХК байгуулан ерөнхий захирал нь болсон, 2000-2002 онд Нефьт, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын Гаалийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2004-2006 онд ГЕГ-ын даргын зөвлөх, 2006-2008 онд УМХГ-ын дэд дарга, тамгын газрын дарга. 2008 онд Их хуралд орж ирсэн. Эндээс хорь хүрээгүй залуу хэрхэн алт ухдаг том компани байгуулсан бол гэдэг асуулт гарч ирнэ...
NUUTS.mn
Үүнийг Оюунхорол захиалга өгч бичүүлсэн шүү. Сэтгүүлчид бид хааяа бас шударга байх цаг иржээ...
бараг л үнэн дээ