Путиныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон охиноосоо ээж нь татгалзжээ
Нийтэлсэн: 2017-03-28 08:06:32

Засгийн газрын суртал нэвтрүүлэг хувь хүнийг хэрхэн хувирган өөрчилсөний бодит жишээ Оросд гарчээ. Энэ сарын 16-нд Москва болон бусад том хотуудад одоогийн эрх баригчид болон авлигалыг эсэргүүцсэн том жагсаал цуглаан болсон. Москва хотод болсон жагсаалд 100 мянган гаруй хүн оролцжээ. Энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөнд өсвөр насынхан идэвхитэй оролцсоноороо онцлог байсан. Эрх баригчид жагсаалыг зөвшөөрөлгүй болсон хэмээн хүчээр тарааж олон зуун хүнийг баривчилсан. Эсэргүүцлийн арга хэмжээний маргаашнаас олон сонирхолтой явдал болжээ. Пермь хотод жагсаал цуглаанд оролцсон охиноосоо ээж нь татгалзсан явдал гарсан байна.

“...Асран хамгаалагч болох хүн маань залгалаа. Жагсаалд оролцсон хэмээн ээж надаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн өргөдөл гаргаж өгчээ. Хэлэх ч үг алга...”
Охины олон нийтийн сүлжээгээр цацсан энэ пост тэр дороо шуугиан тарьсанд ээж нь сандран өргөдлөө буцааж авчээ.

“...Ээжтэйгээ эвлэрсэн. Бүх зүйл сайн. Дэмжсэнд баярлалаа. Ахин бүү залгаарай...”
НУУЦ.мн
