Одон гардуулна хэмээн Булганы захирлыг гадаад мэргэжилтэнтэй хамт Төрийн ордонд иртэл нь хуурсан Сүглэгмаа гэж хэн бэ...
Нийтэлсэн: 2017-03-28 02:34:44
Ердөө 23-хан настай бүсгүй том компаний захирлуудыг “Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө…” гэх мэтээр хуурч мэхлэн нийтдээ 111 сая төгрөг залилсан хэргийг шүүх шийдвэрлэжээ. Монголчуудын одон медальд дуртай занг нь овжин ашигласан энэ эмэгтэйг Д.Сүглэгмаа гэдэг бөгөөд өмнө нь бас залилангийн хэргээр шийтгүүлж ялтай хугацаа нь дуусаагүй байхдаа дээрхи гэмт хэргийг давтан үйлдлээр үйлджээ. Тэрээр 2014 оны 5-р сарын 14-ний өдрөөс 2016 оны 3-р сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт Улаанбаатар хотын таван дүүрэг, 16 аймгийн нэр бүхий 194 иргэнээс шунахайн сэдэлтээр “Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө…гэх мэтээр хуурч иргэд байгууллагад онц их хэмжээний хохирол учруулжээ. Булган аймгийн нэгэн том компаний захирлыг бүр гадаад мэргэжилтэнтэй хамт одонгоо авахаар Төрийн ордонд иртэл нь хуурсан байжээ. Энэ тухай хохирогч нь “... Нийслэлийн 375 жилийн ойн медаль олгох гэж байгаа танай компаниас хоёр хүн шалгаруулсан, Булган аймгаас санал ирсэн, нэг хүнийг шагнах мөнгө нь 60.300 төгрөг хоёр хүний мөнгө 120.600 төгрөг гээд Эрдэнэчимэг гэдэг хүн утсаар холбогдсон.Хамгийн анх манай захирал Д.Баярбат гэх хүнтэй утсаар ярьсан байсан. Би хэлсэн мөнгийг нь шилжүүлэх гэхэд өөр хүний нэр дээр байсан. Тэр тухай нь асуухад манай хөдөө орон нутаг хариуцсан мэргэжилтэн, санаа зоволтгүй хийчих гэсэн. Дараа тоног төхөөрөмжийн зардлын мөнгө хэмээн 127 мянгыг шилжүүлж авсан. Манай аймгийн Баярбат захирал, Филип гэх манай компанийн гадаад ажилтан нарыг одонгоо авахаар 7-р сарын 10-нд Төрийн ордонд 11 цаг 30 минутаас ирээрэй гэхэд нь очиход тийм арга хэмжээ болоогүй байсан. Ордны хамгаалагч нараас асуухад нийслэлийн 375 жилийн ойн шагнал гардуулах үйл ажиллагаа гэж байхгүй, одоо дандаа Алтангадас авах хүмүүс ирсэн гэсэн. Тэгээд нөгөө хүнтэй ярих гэхэд утас нь холбогдохгүй байсан...” гэжээ. Мөн “Хатан шигтгээ” компанийг хоёр ажилтанг нь “МЗХ-ны тэргүүний залуу ажилтан” алтан медалаар шагнах болсон хэмээн хуурчээ. Компанийхан итгээд ахин нэг хүнээ нэмэхээр болж нийт гурван хүний медалийн мөнгө болох 104400 төгрөгөө шилжүүлээд алдсан байна. “Жигд хүч” компани бас л хоёр хүнээ дээрхи алтан медалиар шагнуулах гээд мөнгөө залилуулжээ. Дээрээс нь хотын захиргаа шилдэгийн шилдэг 20 аж ахуй нэгжийг шалгаруулж АНУ-ын “ВВТ1” компаний тоног төхөөрөмжөөр шагнах болсон гэхэд нь бас л хууртагдаад тоног төхөөрөмжийн тээврийн зардлын 215 мянган төгрөгийг шилжүүлээд хохирсон гэнэ.
НУУЦ.мн

гавъяа байгуулаагүй байж шагнал гордогсод одоо яахав хүний хоол болсон байна хэрэв авсан бол ичихгүй зүүгээд их гангарах байсан байх сэтгэлийн ядуурал гэж хө