Нууц мэдээллийн уурхай

М.Энхболд “Зүүний хүчний холбоо”-г зүгээр ч тараан бутаргаагүй

Нийтэлсэн: 2017-03-28 01:20:37

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхийн хэрээр МАН-ын дотоод зөрчил булавч бултайна гэгч болж байна. Ирэх зуны сонгуульд УИХ-ын дарга, намын дарга М.Энхболд нэр дэвших нь нууц биш болсон. Өдгөө даргын толгойг ерөнхийлөгийн сонгуулиас гадна намын даргаа өгөөд явсаных нь дараахь МАН-ын байдал, хүчний харьцаа зэрэг нь шүдний өвчин мэт өвтгөж байгаа. Тэрээр намдаа хаяад явахад хайран их “өв” үлдээж байна. Өөрийх нь бүлэг, өндөр албан тушаалд очсон нөхөд нь, их чадлаар босгож бас их чармайлтаар тогтоодог нэгэнт бүрдсэн тогтолцоо гээд маш их юм бий. Тэр бүхнээ “Гарьд Магнай”-д гардагчилан “Цагаан Жигмэдийн гарт сүйтгүйлчихгүйгээр бие даалгах” нь Миегийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд ялахаас дутуутгүй том зорилт болсон. Харин “Жигмэд” нь хэн бэ гэдэг нь сонин. Кинонд энэ эр ялахын тулд хазахыг хүртэл хийдэг, учраа бөхчүүдээ үргэлж гэмтээж бэртээдэг жудаггүй бөхийн дүрээр гардаг. Монголын улстөр жудаггүй улстөрчдөөр дүүрсэн гэдэг өнгөрсөн сонгуулийн дуулиант бичлэгийг хэн тараасан нь илэрсэн саяхны явдал баталлаа. Өдгөө Миегийн хувьд намын даргаар өөрийн хүнээ тавиад нэр дэвших нь чухал болсон. Гэхдээ энэ нь тийм амар бүтэхгүй. Намын дотоод бүлэглэлд УИХ-ын дарга болон намын даргад горилогчид аль хэдийн тодроод байна. Албан тушаалд ханадаггүй Ц.Нямдорж парламентийн даргад санаархаж байгаа бол аль эртний хүсэлдээ хөтлөгдсөн У.Хүрэлсүх намын даргад зүтгэж эхэлсэн. Хэрвээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргын тэмцэлд ялагдахад хүрвэл нам доторхи “хотын” гэх фракцийн хувьд хар өдрүүд эхэлнэ. Намын дарга болсон хүний  дараагийн буудал нь шууд Ерөнхий сайдын суудал байх нь мэдээж. Намаа аваад дээр нь засгаа авсан хүн хамгийн түрүүнд өөрийн байр сууриа бэхжүүлэх гэнэ. Энэ шуурганд бас л хамгийн түрүүнд өмнөх даргын талынхан өртөж засаглалын бүх төвшнөөс тэднийг шахан гаргах ажиллагаа явагдаж л таарна. Харин энэ байдалд хүргүүлэхгүйн тулд Мие эртнээс ажиллаж эхэлсэн гэнэ. Үүний нэг нь алдарт “Зүүний хүчний холбоо”-ны хэдийг ажилд оруулах нэрээр тараан бутаргаж чадсан явдал юм.

Өмнө нь тэд голдуу шадар сайдын мэдлийн хүрээний газруудад бөөгнөрч байгаад дараа Шийдлийн гэх засгийн үед гарцгаасан. Харин МАН сонгуульд ялмагц дээрээс тэднийг тодорхой албан тушаалд тавиулсан. Гэхдээ шадар сайдын бус харин Ерөнхий сайдын эрх мэдлий хүрээнд багтдаг газруудад зориуд шингээсэн  аж. Ийнхүү Зүүний хүчнийхэн өдгөө сэтгэл нь наашаа боловч цаагуураа нөгөө талдаа чөдөрлөгдсөн тул хөдөлж чадахгүй болжээ. Энэ нь Миегийн хувьд урьдчилан харж хийсэн улстөрийн нарийн тооцоолсон үйлдэл байсан гэнэ. Учир нь тэрээр намын даргын ажлаа өгсөн ч өгөөгүй ч, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч ялаагүй ч Хүрэлийн зүгээс сонгуулийн өмнө дайралт шахалт ирнэ гэдгийг мэдэж байсан.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших