“Гуйлгачин” эмгэн мөнгийг нь аваад хоолыг нь хогийн саванд хаяад явжээ
Нийтэлсэн: 2017-03-27 08:30:00
Хятадын Миань хотод болсон явдал урд хөршийн цахимд шуугиан дэгдээж байна. Олны хөл ихтэй газарт 60 орчим настай эмгэн гуйлга гуйн сууж байжээ. Бүр өвдөг сөхрөн гуйх нь бүр үнэмшилтэй харагдсан гэнэ. Нэгэн өрөвч эмэгтэй түүнд мөнгө бас пакеттай хоол, ууттай чихэр өгчээ.
Ойрхоноос ажиглахад гуйлгачин гэж бодож байсан эмгэн мөнгийг нь хэлээд авчээ.
Дараа нь шинэхэн хоол чихрийг нь тоох ч үгүй хогийн саванд хаяад явжээ.
Хятадад гуйлга гуйх нь цэвэр мэргэжлийн түвшинд хүртлээ хөгжсөн хэмээн цахим хэрэглэгчид нь үзэж байна.
НУУЦ.мн