Нууц мэдээллийн уурхай

Гэрийхэндээ хаягдсан газраа 3 жил хүлээсэн эмгэгтэй эрийг сайхан сэтгэлт эмэгтэй аварчээ

Нийтэлсэн: 2017-03-27 08:13:32

Одоогоос гурван жилийн өмнөөс Техас мужийн Клир хотын иргэн Жинжэр Спраус гудамжны нэг л газарт байнга байдаг орон гэргүй эрийг анзаарчээ. Тэрээр өвөл зуны цас бороотой ямар ч үед тэр л газраа сууж хэвтэж эсвэл зогсож байдаг гэнэ.  Гайхаж тасарсан эмэгтэй нэгэн удаа явдал дундаа зогсон тэнэмэл эрийг дуудаж учрыг нь асуухад тэрээр сэтгэл өвтгөм түүхээ ярьж өгчээ.

32 настай Виктор Хаббард нь үе үе хөдөлдөг сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчтэй гэнэ. Өвчин нь хөдлөөгүй үедээ тэрээр жирийн нэгэн шиг л байдаг. Өдгөө 32 настай түүнийг гурван жилийн өмнө нь ээж аав болон гэрийнхэн нь энэ газар машинаасаа буулгаад тэр чигт нь орхин явжээ. Ийнхүү сэтгэцийн өвчтэй эр гэрийхнийгээ буцаж ирж авахыг нь хүлээн энэ л газартаа гурван жилийн өнгөрөөж байгаа аж. Гайхалтай нь Жинжэр ч өөрөө сэтгэцийн бас нэгэн өвөрмөц хэлбэрийн гутралын өвчтэй хэмээн оношлогдсон нэгэн байжээ. Тийм ч учраас хар арьст эрийн зовлонг сэтэгл зүрхээрээ мэдрэн хүлээн авсан гэнэ.

Тэрээр өвчин шаналал нэгтэй Викторыг байнга эргэж тойрсоор тэд найз нөхөд болжээ. Жинжэр шинэ найзаа өөрийнхөө тогоочийн дамжаанд суулгаж мэргэжилтэй болгож байгаа гэнэ.

Мөн эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд оруулж муудсан нүдэнд нь шил тааруулж өгчээ.

Гэртээ урьж нөхөртэйгээ танилцуулснаар тэд гэр бүлийн найзууд болжээ.

Спраусынхан фэйсбүүкд «This is Victor» гэдэг хуудас нээн хяагдмал эрийн шинэ амьдрлын тухай өгүүлж эхэлсэн байна.  Виктор цагаан арьст эмэгтэйг аврагчаа хэмээн үздэгээ  хэвлэлийнхэнд ярьжээ
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших