Нууц мэдээллийн уурхай

Д.Загдсүрэнгийн “ялалт” Р.Нямдоржийг “зоригжуулжээ”

Нийтэлсэн: 2017-03-27 02:20:10

Ардчилсан оронд баймгүй ардчиллын бус аргаар албан тушаалдаа 16-20 жилээр  дархлагдсан дарга нар олонтоо байдаг. МҮОХ-ны 7-р чуулганаар гэмт хэрэгт холбогдож Олимпизмийн хартийг ноцтойгоор зөрчсөн Д.Загдсүрэнг ахин ерөнхийлөгчөөр сонгосон нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.  Олимпийн хороонд нэг хүнийг дагасан удирдлага бүтцийн тогтолцоо бий болж түүнийгээ улайран хамгаалдаг нь энэ чуулганд тод илэрсэн. Д.Загдсүрэнгийн “ялалт” нь спортын бусад холбоог өөрийн өмч мэтээр “өмчилсөн” бусад дарга тэргүүн нарт “урам зориг” өгсөн гэнэ. Хэл амнаас салдаггүй МҮХБ-г Р.Нямдорж, С.Данзан нар нь 20 гаруй жил удирдаж байна. Саяхан тэднийг УИХ-ын гишүүн А.Сүхбат “оролдсоноос” хойш байдал хэсэгтээ намжсан ч  бөхчүүдийн хүрээнд Р.Нямдорж нь 2017 оны 2-р улиралд багтаан ажлаа өгнө гээд амлачихсан байсан. Энэ амлалтанд нь итгэсэн сөрөг хүчин нь хүлээлтийн байдалд цаг өнгөрөөж байна. Гэхдээ Р.Нямдорж тэдэнд буюу Х.Баянмөнх, А.Сүхбат нарын талын хэнд нь ч хэзээ ч албан тушаалаа өгөхгүй гэж зүтгэдэг.  Сөрөг хүчин нь одоогийн тэргүүнийг албан тушаалаас нь буулгаж л байвал болоо гэсэн байдлаас үүнийг нь чимээгүйхэн хүлээн зөвшөөрсөн. Он гарсаар Р.Нямдорж нар нь ажлаа үнэхээр өгөх гэж байгааг харуулсан үйл явдал Бөхийн өргөөнд гарч эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна. Тэр нь долоо хоног бүр өнжихгүй явагдах болсон тоглолтууд юм. Урьд нь төлбөр мөнгөний тал дээр тохиролцох гэж нэлээд уддаг, Бөхийн өргөө ч  их гэдийдэг байсан. Харин он гарсаар тоглоё гэсэн бүхнийг дуун дээр зөвшөөрөн тоглуулсаар байна.  Энэ нь одоогийн удирдлагын буухаасаа өмнө “мөнгө хийх” гэсэн санаа хэмээн  сөрөг хүчин нь хардсан ч  явтал нь чимээгүй байя хэмээн амаа хамхиж суусан. Тэгвэл өдгөө Д.Загдсүрэнгийн “ялалтын” дараа Р.Нямдорж ажлаа өгөх амлалтаа “эргэж харахаар” шийдсэн гэнэ. Тэр хоёр тун сайн найзууд. Бие биендээ ялангуяа албан тушаалтай холбоотойгоор хүнд байдалд орох бүрийд ньтусалсаар ирсэн. Р.Нямдорж нь Олимпийн чуулган бүрд найзыгаа хамгаалдаг, сая болж өнгөрсөн чуулганд Тооллогын комиссын даргаар ажилласан. Найз нь ахин дөрвөн жил буюу 20 дахь жилдээ Олимпийн хороог удирдахаар болсон нь МҮБХ-ны тэргүүнд ихээхэн урам зориг өгчээ. Ямар ч байсан тэрээр энэ 2-р улиралд албан тушаалаа өгнө гэсэн амлалтандаа хүрэхгүй нь одоо нэгэнт тодорхой болсон гэнэ. Ийнхүү Д.Зандсүрэнгийн “ялалт” нь спортын дархлагдсан, он удсан тэргүүн нарыг “хурцалсан” болж таарчээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших