Ц.Мөнх-Оргил, Д.Ганхуяг нар Хайлаарын консулыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Шанхайд шилжүүлэхээр тохиролцсон уу...
Өнгөрсөн оны сүүлээс Индонези, Бразил улсад суугаа Элчин сайдын яамд, Японы Осака, Хятадын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус тус татан буулгах яриа гарсан. Татан буугдаж байгаа элчин консул нараас Индонезид суугаа Ш.Батцэцэгээс бусад нь хувь заяатайгаа эвлэрсэн гэмээр байсан. Ганц дайчин гацаардахгүй гэдэг шиг халуун оронд суугаа элчин сайд хатагтай хөлсөө урсган улсаа сурталчилсаар яваагаа цахимаар байнга мэдээлдэг. Тэгвэл дуугай сууж байгаад довоо борлуулчихдаг сэргэлэн нэг нь бас байна. Тэр хүнээр Хятадын Хайлаард суух консул Д.Ганболдыг хэмээн Га яамныхан шуугиад эхэлсэн.
Учир нь татан буугдахдаа тулсан тус консулынхан харин ч “мандаад” бүрэн бүхэлдэхүүнээрээ Шанхай руу шилжихээр болж байгаа гэнэ. Хайлаарын консул Д.Ганболд хавьгүй илүү хөгжилтэй том хот болох Шанхайд суухаар болж байгаа гэх нь гайхал төрүүлмээр. Шанхайн консулын газар нь бас өвөрмөц түүхтэй гэдгээрээ сонирхол татдаг. ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил дээрхи ЭСЯ, консулын газруудыг татан буулгаж оронд нь монголчууд олноороо оршин суудаг, ажиллаж суралцдаг байдлыг харгалзан БНХАУ-ын Шанхай хотод Консулын газар шинээр нээж, Киргизийн Бишкек дэх Консулын газраа Элчин сайдын яам болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ 2011 онд МоАХ-ын анхдагчдын нэг гэгдэх Д.Даваасүрэн өөрийн хөрөнгөөрөө Шанхайд Консулын газар нээчихсэн байсан.
Тэрээр гадныхантай нийлэн гурван давхар байртай болгосон нь үнэн юм. Засгийн газар болон ГХЯ-тай тохирсон тохироогоор консулын газрыг байгуулж байр савтай болгоод нэг жил л тогтвортой ажиллуулах юм бол гаргасан бүх зардлыг нь буцааж өгнө гэсэн гэдэг. Гэхдээ МоАХ-ын анхдагч нь Ч.Сайханбилэгийн Засгийн үед ч мөнгөө аваагүй л байсан. Харин ч босгосон бэлэн байр, албан тушаалыг нь авах гэж Улаанбаатараас эрх мэдэлтнүүд дарамлаж байсан тухай ам нээсэн удаатай. Сонирхолтой нь тухайн үед Шанхай хотод Консулын газрын нээлтэнд ГХЯ-ны Консулын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Хятадад суух элчин сайд Д.Ганхуяг ирж байжээ.
Харин одоо түүний дүү болох Хайлаарын консул Д.Ганболд нь шинэ газар луу шилжих гэж байгаа гэнэ. Саяхан элчин сайд Бээжингээс ирээд ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзаад явсан гэнэ. Уулзалтын “үр дүн” нь Хайлаар-Шанхай гэсэн шилжилт хөдөлгөөн болж байна. Сайд, элчин сайд хоёр хоюулаа Москвагийн Гадаад харилцааны дээд сургуулийг төгссөн гэдгээрээ “амь нэг” гэмээр дотно харилцаатай. Монголын улс төрд хамт сургууль төгсөгчид цаагуураа харилцаа сайтай байдаг. Үүнд Комсомолын дээдийг төгссөн Ганди, Сайханбилэг, Баярцогт нарыг хэлж болно. Дэлхийд нэртэй сургуулийг хамт төгссөн Ц.Мөнх-Оргил, Д.Ганхуяг нар нь нэг байтугай нэлээд олон асуудлаар “ойлголцох” нь мэдээж. Ингээд л татан буугдаж байгаа ЭСЯ. Консулын газрууд дундаас Хайлаарын хэдийг “азын тэнгэр” ивээсэн гэнэ. Мэргэжлийн Засгийн газар маш "ухаалаг" гэмээр ээлжит нэгэн хэмнэлтийг ийнхүү хийх гэж байна. Харин энэ сургаар Ардын намынхны дунд том бужигнаан хэл ам үүсээд байгаа гэнэ.
НУУЦ.мн
uneen
хятадад ганцхан айлын хүүхдүүд элчингээр суух ёстой юмуу
shar dambiin huuhduud ulsar toglood duuslaa